ISO бол чанар, тухайн байгууллагын соёл, стандартыг илэрхийлэх хэмжүүр. ISO бол зүгээр нэг сертификат хүлээн авах бус уйгагүй олон жилийн хөдөлмөр, тасралтгүй ажиллагааны илэрхийлэл болдог.
Тэр тусмаа өдөр өдрөөр өсөн хөгжиж байгаа уул, уурхайн салбарт ISO олон улсын стандартыг хангана гэдэг чимээгүй мөртлөө чимхлүүр шат дараатай арга хэмжээ, тасралтгүй нямбай ажиллагааны илэрхийлэл болж байдаг.
Үүний нэг илэрхийлэл болж, ердөө дөрвөн сарын өмнө буй 2024 оны наймдугаар сард олон улсын чанарын ISO 9001:2015, хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй ажиллагааны ISO 45001:2018 стандартын гэрчилгээ гэсэн хос гэрчилгээгээ гардан авч байсан “Шинь Шинь” ХХК байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүлснээ зарлан тунхаглалаа.
Дээр дурдсанчлан дөрвөн сарын өмнө “Шинь Шинь” ХХК-ийн удирдлагууд олон улсын чанарын ISO 9001:2015, хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй ажиллагааны ISO 45001:2018 стандартын гэрчилгээгээ гардан авахдаа байгаль орчны менежментийн стандартыг нэвтрүүлэх бэлтгэлээ хангаж буйгаа мэдэгдэж байсан. Чингэхийн тулд тус компани ШУТИС-ын эрдэмтэн багш нартай хамтран ажилласан бөгөөд гурван стандартыг зэрэг нэвтрүүлэхээс илүүтэй байгаль орчны менежментийн бэлтгэл сууриа ханган ажилласан. Өөрөөр хэлбэл байгаль орчны менежментийн чиглэлд урт хугацаанд бэлтгэл ажлаа ханган ажилласан гэсэн үг.
Угаас өсөн хөгжиж буй дэлхий дахинд, тэр тусмаа уул уурхайн салбарт байгаль орчны менежментийн асуудал хамгийн чухлаар тавигдаж буй. Тийм ч учраас “Шинь Шинь” энэ чиглэлд илүү няхуур хандан ажилласны үр дүнд гурван стандартыг ханган ажиллахаар боллоо.
Уул уурхайн салбарт стандарт, стандарт, стандарт.. гэсэн зарчим хамгийн чухлаар тавигддаг.
Тийм ч учраас алхам бүртээ стандартын дэвшлийг хангаж ажиллахыг чармайж буй “Шинь Шинь” ийнхүү бас нэгэн амжилттай алхмаа хийлээ.
Хариуцлагатай, хүнлэг, байгаль орчинд ээлтэй уул уурхайн хөгжүүлэх алхам ийнхүү сайжирсаар байна.
Амжилт хүсье, “Шинь Шинь”. Амжилт, хөгжлийн мэдээ хурайлах болтугай.
Сэтгэгдэл байхгүй байна