• Эхлэл
  • ЦУОШГ: Салхи 34 метр давж, гамшигт үзэгдэл ажиглагдана

ЦУОШГ: Салхи 34 метр давж, гамшигт үзэгдэл ажиглагдана

2025/03/25

Цаг уур, орчны шинжилгээний газраас 2025 оны гуравдугаар сарын 25-ны өдөр Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр салхи секундэд 24-28 метр, зарим үед 34 метрийг давж хүчтэй салхи, шороон шуурганы гамшигт үзэгдэл ажиглагдана. Мөн Өвөрхангайн нутаг, Говь-Алтай, Ховд, Архангайн өмнөд хэсгээр, Өмнөговийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед 28 метрийг давж хүчтэй салхи, шороон шуурганы аюултай үзэгдэл, Завханы нутгаар цасан шуурганы аюултай үзэгдэл, 25-26-нд шилжих шөнө Сэлэнгэ, Хэнтийн нутаг, Төв аймгийн зүүн хэсгээр, 26-ны өдөр Хэнтий, Дорнод, Дорноговийн нутаг, Төв аймгийн зүүн хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас, цас орж, цасан шуурганы аюултай үзэгдэл ажиглагдана.

Албаныхны зүгээс ирэх долоо хоногт нэлээд тогтворгүй цаг агаартай байх төлөвтэй. Хүчтэй салхины аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна. Одоогийн байдлаар Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Өмнөговийн нутгаар хүчтэй салхины аюултай үзэгдэл ажиглагдаж, шороон шуурга шуурч байна. Энэ нөхцөл байдал өнөө шөнөдөө буурч, нутгийн зүүн өмнөд хэсгээрээ гараад явна. Салхины хүч нь буурч, хур тунадасны хэмжээ нэмэгдэхээр байна. Дорнодын өмнөд хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас орно. Мөн энэ сарын 25-наас баруун аймгуудын нутгаас дахин хүчтэй шуурга шуурах төлөвтэй байна. Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр салхи секундэд 24-28 метр, Мөн Өвөрхангайн нутаг, Говь-Алтай, Ховд, Архангайн өмнөд хэсгээр, Өмнөговийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед 28 метрийг давж хүчтэй салхи, шороон шуурганы аюултай үзэгдэл, Завханы нутгаар цасан шуурганы аюултай үзэгдэл, 25-26-нд шилжих шөнө Сэлэнгэ, Хэнтийн нутаг, Төв аймгийн зүүн хэсгээр, 26-ны өдөр Хэнтий, Дорнод, Дорноговийн нутаг, Төв аймгийн зүүн хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас, цас орж, цасан шуурганы аюултай үзэгдэл ажиглагдахыг анхаарууллаа.

Энэ үеэр агаарын температур өмнөх хоногоосоо 10-15 градусаар эрс хүйтэрхийг анхаарна уу.

Халтиргаа гулгаа үүсэх, зам, даваа цас, шороонд хаагдах, үзэгдэх орчин хязгаарлагдах, хээр, гадаа явах тохиолдолд осгох, хайрагдах нөхцөл үүсэхээр байгааг мэдээлж байна. Хэлж, анхааруулж байхад иргэдийн хайхрамжгүй байдлаас аваар осол үлддэг гэдгийг мэргэжилтнүүд хэлсэн юм. 2025 он гарсаар хүчтэй салхи шуурганы зургаан удаагийн тохиолдол бүртгэгджээ. Иргэний амь нас эрсдээгүй. Нийт есөн гэр, 20 хашаа нурж, барилгын 13 дээвэр нурсан мэдээлэл байна.

  • Монгол орны нутагт ажиглагдаж буй бүх хүчтэй салхины 50 хувь 3-5 дугаар сард, 61,4 хувь 3-6 дугаар сард ажиглагдана.
  • Хүчтэй салхины 20 гаруй хувь нь 12-15 цагийн хооронд ажиглагдана.
  • Шороон шуурганы 61 хувь нь 3-5 сард ажиглагдана.

2025 оны гуравдугаар сарын 26-наас 30-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Гуравдугаар сарын 26-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр нойтон цас, цас орж, хүчтэй цасан болон шороон шуурга шуурна. Энэ сарын 27, 28-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд болон өмнөд хэсгээр, 29-нд Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи 26-нд нутгийн зүүн хагаст зарим үед секундэд 18-20 метр, 27-нд говь, талын нутгаар, 28-нд нутгийн зарим газраар, 29-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүсч, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна.

Ихэнх нутгаар хүйтэрч Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -27…-32 градус, өдөртөө -11…-16 градус, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -20…-25 градус, өдөртөө -8…-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -4…-9 градус хүйтэн, өдөртөө -2…+3 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -13…-18 градус, өдөртөө -1…-6 градус хүйтэн байна.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин