• Эхлэл
  • П.Энхболор: “Bolorkhon” брэнд үйлчлүүлэгчдэдээ чанар, үр дүн амладаг

П.Энхболор: “Bolorkhon” брэнд үйлчлүүлэгчдэдээ чанар, үр дүн амладаг

2025/03/25

Үс сайхан бол зүс сайхан гэдэг. Урин цаг наашилж, тун удахгүй үсээ намируулан алхах охид, бүсгүйчүүд Улаанбаатарын гудамжийг чимнэ. Тиймээс эрүүл, гялалзсан, урт үстэй болохыг хүссэн охид, бүсгүйчүүдэд “Bolorkhon” брэндийг  санал болгож байна.   Бид энэ удаагийн “Бүтээлч монгол” буландаа “Bolorkhon” брэндийг үүсгэн байгуулагч нь П.Энхболортой урин ярилцсанаа хүргэж байна.

-“Bolorkhon” брэнд хаанаас “төрсөн” талаар яриагаа эхэлье?

-Би багадаа үс, арьсны асуудалтай байлаа. Үс маань маш шингэн, ургадаггүй, ургалт нь зогссон. Тиймээс ч намайг хүүхдүүд “Халзаадай” гэж хочилно. Энэ хочноосоо их ичнэ. Тиймээс үргэлж толгойны алчуур зүүнэ, эсвэл малгай өмсөнө. Дээрээс нь амны хаалт зүүчихнэ. Тэгээд  урт үстэй, үсээ задгай тавьсан охидыг хараад “Ийм үстэй болохсон” гэж мөрөөддөг байлаа. Энэ мөрөөдөл маань намайг гоо сайхны технологич мэргэжилтэй болгож, “Bolorkhon” брэндийг төрүүлсэн.

-Хаана мэргэжил эзэмшсэн бэ?

- 2011 онд монголдоо  гоо сайханчийн сургалтад суралцсан маань энэ мэргэжлээрээ цааш хичээж, суралцах хүсэл эрмэлзлийг бадрааж өгсөн. Тиймээс цааш судалснаар, хамгийн боломжит нөхцөл нь ХБНГУ-ын  Берлин хотын “Gabreta” коллежийг сонгосон юм.  2011-2014 онд коллеждоо суралцан, гоо сайхны технологичоор  төгссөн. Одоо ингээд мөрөөдлөө бүтээн амьдарч байна даа.

-Их сургуулиа төгсөж ирээд мэргэжлээрээ ажилласан уу?

-Би коллежоо төгсөж ирээд эхлээд Улсын их дэлгүүрт гоо сайхны бүтээгдэхүүний Худалдааны зөвлөхөөр ажилласан юм. Гэтэл  2020 онд ковидын халдвар гарч, нийтээр хөл хорио тогтоочихлоо. Энэ үеэс гэртээ зүгээр суусангүй, мөрөөдлөө биелүүлэхээр үс уналтын эсрэг шампунь бүтээх судалгааны ажлаа тууштай үргэлжлүүлсэн.

Шампуниа үйлдвэрлэх түүхий эдүүдийг судаллаа. Ингээд бүтээгдэхүүний туршилтаа ч явууллаа.  2023 оны дөрөвдүгээр сараас эхлээд нийт 48 удаагийн туршилт хийсэн. Туршилт маш үр дүнтэй болсонд их баярласан. Дараагийн алхам бол БНСУ руу захиалгаар бүтээгдэхүүнээ   үйлдвэрлэх санал тавьсан юм. Гэтэл Солонгосын тал үйлдвэрлэхийг зөвшөөрсөн ч санхүүжилт дутлаа. Тиймээс БНХАУ-д бүтээгдэхүүн үйлдвэрлэх  санал тавьсан. Гэвч Хятад улсад захиалгын саналаа хэлэхэд их хэмжээгээр үйлдвэрлэх тоо заадаг юм байна. Ер нь Хятад улс өөрсдийн бүтээгдэхүүнээ л үйлдвэрлэх сонирхолтой юм билээ.  Герман улс мөн тоо заасан. Ингээд Тайланд улс миний тавьсан саналыг хүлээж авсан юм. Ингээд би өөрийн нэрийн бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх болсондоо сэтгэл маш догдолсон.

-“Bolorkhon” брэнд бол цэвэр ургамлын эко бүтээгдэхүүн. Ямар найрлага орцтой вэ?

 -Миний бүтээгдэхүүн бол цэвэр байгалийн ургамлаас гаралтай. Ямар нэг химийн орц найрлагагүй, органик бүтээгдэхүүн.

Манай орон хатуу ширүүн, эрс тэс уур амьсгалтай. Тиймээс ч эмэгтэйчүүд бидний үс наранд амархан гандаж, өнгө алддаг. Үс амархан шингэрдэг. Энэ бүхний эсрэг манай Монголд ургадаг халгай маш сайн эмчилгээ болж өгдөг.

Гол орц найрлага цагаан гаа,  хүн орхоодой, амино уураг, халгай, өндөгний цагаан, хар кунжут, анжелика, хар бэхний ханд, салицилын хүчил, эрдэс, витамин A,B,E, ногоон цайны охь, каффейн, биотин зэрэг 14 төрлийн эмийн ургамлын шампунь нь ypгамлын охиудыг орчин үеийн биотеxнологийн apгaap боловсруулан гаргасан эмийн ургамалтай ханд юм.

Амьтан дээр тестлээгүй бүтээгдэхүүн. Үсний уналтыг зогсоох, халзарсан үсийг эрчимтэй ургуулах, үс болон xуйxыг эмчлэх, xуйxан дээрх илүүдэл тос бохирдлыг цэвэрлэх, эрүүл намирсан, зөөлөн, шулуун болгох зориулалттай.  Мөн цусны эргэлт сайжруулах, эрчимтэй ургуулах, хаг, фисироз эмчлэх, хуйхны идээт үрэвсэл эмчилж эрчимтэй чийгшүүлнэ.  Энэ шампунь нь  толгойн өвдөлт намдаах, хуян хөөрөхийг эмчлэх, хаван буулгах үйлчилгээтэй.

2024 оны долдугаар сард анх худалдаанд гаргасан. Түүнээс хойш 2025 оны нэгдүгээр сар хүртэл нийт 40 мянган ширхгийг борлуулаад байна.

-Та бүтээгдэхүүнээ худалдаанд гаргаад жил хүрэхгүй хугацаа өнгөрч байна. Гэтэл таны үс бэлхүүсээ  давсан урт, намирсан, зөөлөн харагдаж байна. Бүтээгдэхүүний үр дүн ийм хурдан гарч байна уу?

- Тийм ээ, би өөрийн бүтээгдэхүүнээ хэрэглэдэг. Энэ шампуниа хэрэглэснээс хойш 1.4 жил болж байна. Анх хэрэглэх үед миний үс мөр давсан л байсан. Харин өнөөдөр миний үсний урт бэлхүүсээ давсан, өмнөхөөсөө 10 дахин өтгөн болсон. Эргэн тойрны таньдаг хүмүүс үсийг минь хараад их гайхаж, барьж үздэг. Хүмүүс надаас “Үсээ залгуулсан уу” гэж асуудаг. Би үсээ будуулахаа больсон. Хуйх цэвэрлэх шаардлагагүй. Учир нь миний бүтээгдэхүүн хуйх цэвэрлэгчтэй. Би байгалийн гэрэлд үсээ харах дуртай болсон.  Үсээрээ гоёж амьдарч байна.

-Маш богино хугацаанд хэрэглэгчдийн таашаалд нийцжээ. Үүний нууц юу вэ?

-Хэрэглэгчид миний бүтээгдэхүүнийг нэг удаа худалдан авч хэрэглээд байнгын хэрэглээгээ болгодог. Энэ шампуниар угаасан байхад араас нь үс салаалалтаас сэргийлж  тусгай тос түрхэх, үсээ зайлах зэрэг тус тусдаа ангилсан бүтээгдэхүүн шаардлагагүй. Учир нь үсийг эрчимтэй ургуулах, эмчлэх орц, найрлагыг нэг савлагаанд багтаасан. Энэ  бол маш олон удаагийн туршилтаар гаргаж ирсэн миний бүтээл.

-Халзралтыг зөвхөн шампуниар эмчилж байна уу?

-Манай оронд хүмүүсийн үс халзралт маш эрчимтэй явагдаж байна. Үс халзралт бол мөн маш амархан эмчлэгддэг. Би шампуниа ойр дотнын хүмүүстээ хэрэглүүлдэг. Үр дүн ч бас сайн гарсан.

-Ямар нэг харшил өгөх үү?

-Би бүтээгдэхүүнээ  байгалийн ургамлаар хийсэн. Химийн орц найрлагатай, хадгалах хугацаа заасан бүтээгдэхүүн арьсанд харшил өгөх нь элбэг байдаг. Тиймээс би үйлчлүүлэгчдэдээ  ургамлын гаралтай, 100 хувь эко бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөдөг. Ургамлын охиуд нь шампуньд орсон байгаа.

-“Bolorkhon” брэндийг ямар насныхан голдуу хэрэглэж байна вэ. Хэрэглэгчдийн сэтгэгдэл хэр байна?

-Ерөнхийдөө бүх насныхан хэрэглэдэг. Залуу охид үсээ урт ургуулах гэж хэрэглэдэг бол 40-50 насныхан үсний шингэрэлт, халзралтын эсрэг хэрэглэдэг.  “Bolorkhon” брэндийг хэрэглэсэн хэрэглэгчдийн сэтгэгдэл маш өндөр байдаг. Зарим хүмүүс баярласан сэтгэгдлээ илэрхийлж, бэлэг хүртэл илгээдэг шүү. 

-Гоо сайхны бүтээгдэхүүнүүд зах зээлд өрсөлдөөн ихтэй байдаг. Тэр дундаа үсний шампунийн хувьд дотоодод үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнээс эхлээд импортоор их орж ирдэг. Энэ их өрсөлдөөн дундаас “Bolorkhon” брэнд юугаараа ялгарах вэ?

-“Bolorkhon” брэнд маань нэгдүгээрт монгол хүний оюун ухаанаар бүтсэн бүтээл. Хоёрдугаарт, 100 хувь ургамлын гаралтай, эко бүтээгдэхүүн. Энэ нь миний бүтээгдэхүүний  чанарын болон брэндийн баталгаа юм. Би үйлчлүүлэгчдэдээ чанар, үр дүнг амладаг.

-“Bolorkhon” брэнд зах зээлийн ханштай харьцуулахад ямар үнэтэй вэ?

-Аав, ээж минь наймаа хийдэг хүмүүс байлаа. Би мөнгийг хөдөлмөрлөж олдгийг багадаа аав, ээжээсээ харж, мэдэрч өссөн. “Хэрвээ баяжмаар байвал шуналаа дар” гэдэг үг байдаг. Тиймээс би “Bolorkhon” брэндийнхээ үнийг бага ханшаар тогтоосон.  500 граммын савлагаатай маш өтгөн шампунь гурван ам бүлтэй айлын нэг сарын хэрэглээ нь 9 мянган төгрөг. Хэрэглэгчдэдээ хүргэлтийг үнэгүй явуулдаг.

-Монголдоо  технологийг нь оруулж ирээд үйлдвэрлэх зорилго байна уу?

-Би бүтээгдэхүүнээ  Монголдоо үйлдвэрлэе гэж боддог. Гэвч хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд манайд  татвар өндөр байдаг. Тиймээс Монголдоо одоогоор үйлдвэрлэхэд өртөг өндөр байна. Хөрөнгө оруулагчаа олсон ч цаашид үйлдвэрлэлээ явуулахад татварын тал дээр хүндрэлтэй.

-“Bolorkhon” брэндийг Тайландаас экспортод гаргах санал ирж байна уу?

-Тийм ээ, “Bolorkhon” брэндийг өөрийн улсдаа худалдаалах санал ирсэн. Учир нь ямар ч бүтээгдэхүүнийг нэг жилийн хугацаанд тухайн улсдаа хэрэглэдэг. Дараа нь Тайланд, Солонгост худалдаална.

-Таны санаачилсан  эхний бүтээгдэхүүн өнөөдөр үйлдвэрлэлд нэвтэрч, хэрэглэгчдэд хүрлээ. Цаашдаа гоо сайхны чиглэлээр ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилт тавьж байна вэ?

-Би цаашдаа 30-аас дээш насны бүсгүйчүүд рүүгээ чиглэж ажиллах сонирхолтой байна. Янз бүрийн пластик мэс засал хийлгэж, арьсаа татуулахаас нь урьдчилан сэргийлнэ. Өнөөдрийн байдлаар “Bolorkhon” брэндийн нүүрний гоо сайхны бүтээгдэхүүнээ туршиж байна.

Н.Энхлэн

Эх сурвалж: Монголын үнэн сонин №008/24635/


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин