Зам, тээврийн салбарын зорчигч, ачаа тээврийн энэ сарын тоон судалгааг танилцууллаа.
Энэ сарын 23-ны байдлаар 33.7 сая зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 7.7 хувиар өссөн байна. Үүнд автотээврээр оны эхнээс 32.9 сая зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 7.8 хувиар өссөн ба үүнээс нийслэлийн тээврээр 32.5 сая зорчигч зорчсон аж. Харин төмөр замаар 339.6 мянган зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 13.6 хувиар буурчээ. Тэгвэл агаарын тээврээр 437.2 мянган зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 15.3 хувиар өсөв.
Харин ачааны тээврийн салбарын нийт ачаа тээвэр 25.0 сая тонн болж, өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 3.9 хувиар буурсан байна. Үүнээс автотээврээр 16.0 сая тонн ачаа тээвэрлэсэн бол төмөр замаар 9.0 тонн ачаа тээвэрлэлээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 0.1-9.9 хувиар буурсан үзүүлэлт юм. Түүнчлэн агаарын тээврээр 1.8 мянган тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 8.5 хувиар мөн бууржээ.
Сэтгэгдэл байхгүй байна