• Эхлэл
  • ХЭҮК: "Ноорог"-т хойшлуулшгүй ажиллагаа явуулсан нь хүний эрхийг зөрчсөн

ХЭҮК: "Ноорог"-т хойшлуулшгүй ажиллагаа явуулсан нь хүний эрхийг зөрчсөн

2025/03/24

Хүний эрхийн үндэсний комиссоосс өнөөдөр /2025.03.24/ хэвлэлийн эрх чөлөө, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд хуулийн байгууллага нөлөөлсөн эсэх талаар дүгнэлтийг танилцууллаа. 


ХЭҮК-ын гишүүн Г.НАРАНТУЯА энэ талаар мэдээлэхдээ "Ноорог"-ийн залууст хойшлуулшгүй ажиллагаа явуулсан нь ойлгомжгүй байна. Хуулийн байгууллагаас ирүүлсэн мэдээлэл нь хоорондоо зөрчилдөж байна. Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанаас хойшлуулшгүй ажиллагаа явуулсан талаараа албан бичгээр манай байгууллагад тайлбар өгөхдөө "Кибер гэмт хэрэгтээ тэмцэх газарт энэ сарын 17-ны өдөр иргэн Н.О-гийн фэйсбүүк хаягаас "Ноорог" фэйж хуудас дандаа худал мэдээлэл оруулах юм. Худал мэдээллээс болж хүмүүс амиа хорлох оролдлого хийлээ" гэх утга бүхий мэдээллэл өгсөн, тиймээс уг мэдээллийг гэмт хэргийн бүртгэлд оруулж, хойшлуулшгүй ажиллагаа хийсэн" гэсэн байсан.

Мөн иргэн О.У өмгөөлөгч Н.Б-ын 9978…. утасны дугаарт гуравдугаар сарын 18-ны 04:55 цагт ЭЦА-ны кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөгчийн 8686…. дугаараас "Эрүүгийн хуулийн 19.9.1 улс үндэстний эв нэгдэлтэй холбоотой заалтаар баривчлах зөвшөөрөл хүсч байгаа юм байна. Тогтоол дээр гарын үсэг зурснаар баривчлах ажиллагаа эхэлнэ гэнэ ээ, яах вэ У байна" мессежийг илгээсэн нь ХЭҮК-т мөн баримтаар ирсэн. Тухайн "Ноорог" медиад ажилладаг хүмүүсийн хоёр нь өмнө нь Эрүүгийн хуулийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2024 оны есдүгээр сард үүсгэсэн хэрэг бүртгэлээр Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйл мөрийтэй тоглоом зохион байгуулах хэргүүдээр цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа юм билээ.

Гэхдээ энэ нь хойшлуулшгүй ажиллагаатай шууд хамааралгүй байна" гэж дүгнэсэн гэв.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин