• Эхлэл
  • 1217 гадаадын иргэн Монгол Улсад шинэ оршин суух зөвшөөрөл олгов

1217 гадаадын иргэн Монгол Улсад шинэ оршин суух зөвшөөрөл олгов

2025/02/20

Гадаадын иргэн, харьяатын газар 2025 оны нэгдүгээр сард гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрөл олгох, сунгах, бүртгэлээс хасах, хяналт шалгалт явуулах зэрэг ажлуудын тоон мэдээллийг хүргэж байна.

Виз, оршин суух зөвшөөрөл олголт

  • 1724 гадаадын иргэнд визийн зөвшөөрөл олгов.
  • 674 иргэнд виз олгож, evisa.mn системээр 2755 иргэнд цахим виз гаргав.
  • 1217 гадаадын иргэн Монгол Улсад шинэ оршин суух зөвшөөрөл авч, 3909 иргэний хугацааг сунгажээ.
  • 2029 иргэний бүртгэлээс хасалт хийсэн байна.

Хяналт шалгалт, хуулийн хэрэгжилт

  • 4 төлөвлөгөөт, 12 төлөвлөгөөт бус шалгалт зохион байгуулж, 43 аж ахуйн нэгж, 651 гадаадын иргэний паспорт, бичиг баримтыг шалгаж, 18 зөрчлийг илрүүлэн арга хэмжээ авсан байна.
  • Зөрчил гаргасан 1767 гадаадын иргэнд торгуулийн шийтгэл ногдуулж, 1 аж ахуйн нэгжид албан шаардлага хүргүүлжээ.
  • Виз, бүртгэлийн журам зөрчсөн, оршин суух зөвшөөрлийн хугацаа дууссан зэрэг үндэслэлээр 8 улсын 121 иргэнийг албадан гаргасан байна.

Монгол Улсад оршин суугаа гадаадын иргэд (2025.01 байдлаар)

  • Нийт 31092 гадаадын иргэн албан болон хувийн хэргээр Монгол Улсад оршин сууж байна. Үүнээс:
    • 12852 иргэн хөдөлмөр эрхэлдэг
    • 3816 иргэн хөрөнгө оруулагч
    • 4812 иргэн гэр бүлийн болон хувийн бусад зорилготой
    • 1828 иргэн цагаач
    • 116 иргэн шашны зорилгоор
    • 639 иргэн албан хэрэгтэйгээр оршин сууж байна.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин