• Эхлэл
  • “Багануур” ХК хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг хуваарилна

“Багануур” ХК хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг хуваарилна

2025/02/19

"Багануур” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл/ТУЗ/ өнөөдөр /2025.02.19/ хуралдаж, 2024 оны татварын дараах цэвэр ашгаас нэгж хувьцаанд 23.62 (хорин гурван төгрөг жаран хоёр мөнгө) төгрөгөөр тооцон ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэжээ.

Тус компани нь 2024 оны татварын дараах санхүүгийн тайлангаар 1 тэрбум 651 сая төгрөгийн цэвэр ашигтай ажилласан тул цэвэр ашгийн 30 хувь буюу 495.5 сая төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ хуваарилах болсон байна.

“Багануур” ХК-ийн хувьд 2005 оноос хойш хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг тараагаагүй байсан бөгөөд 20 жилийн дараа буюу 2025 онд ногдол ашиг хуваарилах болжээ. 2005 онд нэгж хувьцаанд 1.98 төгрөгөөр тооцож ногдол ашиг хуваарилж байсан аж.

Монголын Хөрөнгийн бирж дээр 2024 оны нэгдүгээр сарын 1-нд “Багануур” ХК-ийн нэгж хувьцааны үнэ 788 төгрөг байсан бол 2025 оны хоёрдугаар сарын 12-ны байдлаар 2400 төгрөг болж 304.6 хувиар нэмэгдсэн байна.

Компани 2025 онд 6 тэрбум төгрөгийн ашигтай ажиллах бизнес төлөвлөгөөг ТУЗ нь баталжээ.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин