• Эхлэл
  • Ч.Сайханбилэг, С.Баяр нарыг саатуулан баривчиллаа

Ч.Сайханбилэг, С.Баяр нарыг саатуулан баривчиллаа

2018/04/11

Авлигатай тэмцэх газраас Оюутолгойн гэрээний асуудлаар Сангийн сайд асан С.Баярцогт, “Эрдэнэс Монгол” компанийн захирал асан С.Бямбасайхан нарыг саатуулан шалгаж байгаа. Тэгвэл урд шөнө буюу дөрөвдүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, С.Баяр нарыг саатуулан баривчилсан байна.

Өмнө нь АТГ-ын зүгээс Ч.Сайханбилэгт дуудах хуудас өгүүлсэн талаар хэвлэлээр мэдээлсэн. Үүний хариуд Ч.Сайханбилэг АНУ –д өвчтэй дүүгээ асарч байгаа, дүүгээ орхиод мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл үгүй гэж мэдэгдэж байсан юм. Мөн Ерөнхий сайд асан С.Баярыг Элчин сайдаас эргүүлэн татах тухай жагсаал цуглаан өрнөхөд албаа хүлээлгэн өгөхөд бэлэн гэсэн өргөдлөө өгч байсан юм.

 

Өнөөдөр /2017.04.11/-ний 10.00 цагийн байдлаар Нийслэл дэх эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүдэд С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг цагдан хориулах хүсэлт ирээгүй байна. Прокуророос хойшлуулшгүй ажиллагаа явуулах үндэслэлээр 48 цаг саатуулах эрхтэй байдаг. Энэ хүрээнд хорьсон бол цагдан хориулах саналаа 24 цагийн дотор шүүхэд ирүүлэх ёстой. Шүүх үндэслэлүүдийг хэлэлцээд үргэлжлүүлэн хорих эсэхийг шмйдэх юм.
Эх сурвалжийн өгүүлсэн хойшлуулашгүй ажиллагаа гэдэг нь , "Хойшлуулшгүй тохиолдолд” хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч сэжигтнийг шууд баривчилж, 24 цагийн дотор тогтоолоо прокурорт болон шүүхэд хүргүүлнэ. Энэ тохиолдолд шүүгч уг "Тогтоол"-ыг батлах шаардлагагүй. Харин 48 цагийн дотор баривчлагдаж байгаа этгээдийг "цагдан хорих зөвшөөрөл өгөх" буюу “суллана" /Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 59.5, 6/.
Өөрөөр хэлбэл сэжигтнийг баривчлах тухай тогтоолыг прокуророос танилцуулсан тохиолдолд тогтоолыг шүүгч "батлах" буюу "батлахгүй" байж болдог бол "хойшлуулшгүй тохиолдолд" хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нараас хуульд заасан эрх хэмжээний дагуу сэжигтнийг нэгэнт баривчласныхаа дараа “Тогтоол”-оо ирүүлж байгаа учир шүүгч түүнтэй танилцаад тэрхүү баривчлах тухай тогтоолыг батлахгүй, харин "Сэжигтнийг цагдан хорих" тухай тогтоолд зөвшөөрөл өгч тогтоол батлах, эсхүл "Сэжигтнийг суллах" тухай захирамж гаргана. /Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 59.6, 60.1/ хэмээн холбогдох хуульд заасан байдаг юм байна.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин