Нэгэн үе хятадууд төмөр замаар танктай орж ирээд Монголыг эзэлнэ гэсэн онигоо шиг зохион байгуулалттай ажиллагаанд итгэдэг хүмүүс ч цөөрч, гар утас атгаж, чанга дуугаар орилж хашгирсан болгон үнэнийг өгүүлэгч бус өдөөн хатгагчид байх нь олонтаа гэдгийг ойлгодог болоод байгаа.
Гэвч live гэдэг зэвсгээр зэвсэглэн, хоолой амаа чахруулан тэмцэл нэртэй “АЖИЛ” хийдэг хүмүүс хаанаас ч юм бэ гарч ирээд хэнтэй ч хамаагүй хэрэлдэж,уралцаж, эрүүл галзуу нь мэдэгдэхгүй энд тэнд бужигнуулдаг “МЭРГЭЖИЛ”-ийн “ТЭМЦЭГЧИД” нэртэй хутган үймүүлэгсэд хаанаас ч юм бэ гарч ирээд хаа сайгүй тэнүүчилсэн хэвээр байна.
Тэдний гол бай нь ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД. Хаана ямар уурхай, төсөл нээгдэж, хөдөлж байна, тэнд очиж ухаж төнхөж, уугуул оршин суугчид, уурхайд ажиллагсдыг өдөөн хатгаж, ТЭМЦЭЛ өрнүүлэн баахан дөвчигнөөд чимээ алдран алга болдог.
Тэдний зан авирыг харахад андашгүй хашгирна, орилно, үг холбон шүлэглэнэ. Эх орон, газар шороо, эгэл хөдөлмөрчин ардууд, уурхайчид гээд зүрх зүсэм үгсийг толгой холбон олны сэтгэл зүйгээр наадна. ҮР ДҮН-д нь баахан хүмүүс айлгаж ичээж, ажлыг нь гацааж, хэдэн төгрөг халаасалж аваад арилж өгдөг нь нууц биш. Бараг ихэнх ийм тэмцэгчдийг хүмүүс ч таньдаг болсон. Бүр зарим нь өөрт таалагдаагүй төсөл, уурхай, үйл ажиллагааг хорлох, зогсоох саатуулахын тулд урин залж, мөнгө амлаж АЖИЛЛУУЛДАГ.
Ард нь харин ХЭН хохирдог вэ? Тэдний дөвчигнөөнөөр хэвийн ажиллах байсан төсөл хөтөлбөр түр ч гэсэн зогсож, ажил нь доголдож, мөрөөрөө ажлаа хийж байсан жирийн иргэд ч хохирдог.
Яг үнэндээ хийрхэгчдийн далбаанд уурхайчид, ажилчид хохирдог.
Зүгээр л ажлаа хийж байгаагийнхаа төлөө Гадаадын хөл гар, янхан тавиул гэж сошиалаар буллидуулэн сэтгэл санаа, ажил хөдөлмөрөөрөө бүр гэр бүл хамаатан саднаараа олон нийтэд чичлэгдэн, сэтгэл санааны хямралд орон хохирсон тохиолдлууд олон бийг үл нуршия.
Эцэст нь хаанаас ч юм бэ гарч ирээд хашгирч орилон хүмүүсийн турхирч хөрөнгө оруулагчдыг үргээж, ажлыг нь гацааж, хамгийн гол нь жирийн ажлаа хийж, амьдралаа залгуулж яваа хүмүүсийг хохироон өөрсдөө хөлжигч ТЭМЦЭГЧ нэртэй алиа салбадай нарт тооцох хариуцлага байна уу?
Хэлж өгөөч, хууль хяналтынхан. Иймэрхүү бүдүүлэг, бусармаг байдал хэдий хүртэл үргэлжлэх вэ?
Ард нь хэн хохирч байдаг гэдгийг та бүхэн ч бас бодоорой????
Сэтгэгдэл байхгүй байна