• Эхлэл
  • АНУ 4094 цагаачийг нутаг буцаажээ

АНУ 4094 цагаачийг нутаг буцаажээ

2025/01/28

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп сонгуулийн кампанит ажлынхаа хүрээнд амлаад байсан "үй олноор нь нутаг буцаах" ажиллагаагаа үүрэгт ажлаа хүлээн авснаас эхний өдрөө хэрэгжүүлж эхлээд буй. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт Цагаан ордонд буцаж ирээд хэд хэдэн томоохон зарлигт гарын үсгээ зурсан. Уг хууль бус цагаачдыг буцаах ажиллагаанаас гадна гэмт хэргийн түүхтэй албан ёсны визтэй цагаачдыг буцаах болсон юм.

Мексикийн ерөнхийлөгч Клаудиа Шейнбаум Даваа гаригт мэдэгдэхдээ, Трампийн цагаачдыг буцаах ажиллагааны хүрээнд өмнөх долоо хоногт 4094 хүнийг хүлээн авсан байна.

Мөн гол төлөв мексикчүүдийг хүлээн авчээ. Тэрээр хэлэхдээ "Бид Төв Америкийн орнуудтай байнгын яриа хэлэлцээ хийж байгаа" гэснээр Мексикт буцаагдах бусад орны цагаачдад орогнол олгох эсвэл мөн адил нутаг руу нь буцаах дараагийн шатны ажиллагааны талаар дурдсан байна.

Үүнээс гадна, Колумб улс мөн адил Трампийн төлөвлөгөөний дагуу иргэдээ хүлээн авч буй. Хэрэв тус улс АНУ-аас ирэх цагаачдыг хүлээн авахаас татгалзвал импортын татварын нэмэгдэл тариф төлөх шаардлагатай тулгарсан юм. Өнгөрсөн долоо хоногт Колумбын ерөнхийлөгч буцаагдсан цагаачдыг хүлээн авахгүй гэж мэдэгдэж байсан ч Ням гаригт зөвшөөрөх болсон байдаг.

ЭХ СУРВАЛЖ: NHK


Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин