Японы эзэн хаан Нарүхито болон хатан хаан Масако нар долдугаар сарын эхээр Монгол Улсад долоо хоногийн албан ёсны айлчлал хийхээр төлөвлөж буйг тус улсын засгийн газрын эх сурвалж өнөөдөр мэдээллээ. Энэхүү айлчлал нь Японы эзэн хааны олон улсын найрсаг харилцааг дэмжих зорилгоор хийж буй гурав дахь албан ёсны гадаад айлчлал болно. Эзэн хаан Нарүхито, хатан хаан Масако нар 2023 онд Индонезид, 2024 онд Их Британид тус тус айлчилсан.
Японы эзэн хаан Нарүхито өмнө нь 2007 онд хоёр улс дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойг тохиолдуулан угсаа залгамжлах ханхүүгийн хувиар Монгол Улсад айлчилж байжээ.
Энэ удаагийн айлчалын хүрээнд Японы эзэн хаан Нарүхито, хатан хаан Масако нар Монголын үндэсний их баяр наадамд оролцохоор төлөвлөж байна. Мөн дэлхийн хоёрдугаар дайны дараа хоригдож байгаад амиа алдсан япончуудыг хүндэтгэн япон цэргийн дурсгалын цогцолборт цэцэг өргөнө. Дэлхийн хоёрдугаар дайны дараа Зөвлөлтийн цэргүүд 14 мянга орчим япон цэргийг Монголд шилжүүлсний 1700 гаруй нь амиа алджээ.
ЭХ СУРВАЛЖ: KYODO NEWS
Сэтгэгдэл байхгүй байна