“Украины төлөөх нэгдэл” нэртэй, Украины дүрвэгчдэд дэмжлэг үзүүлэх зорилготой хөтөлбөрт өргөдөл хүлээн авахыг АНУ-д зогсоосон талаар Америкийн иргэний эрх олгох болон цагаачлалын алба (USCIS) мэдээлжээ.
Энэхүү шийдвэр нь Ерөнхийлөгч Дональд Трампын 2025 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр гаргасан “Хилийн аюулгүй байдлыг хангах тухай” зарлигт нийцэж буй эсэхийг судалж үзэх хүртэл хэрэгжих аж.
Тус хөтөлбөрийг 2022 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд Украины иргэд болон тэдний ойрын хамаатнуудад АНУ-д хоёр жилийн турш амьдрах боломж олгож байсан. Гэвч АНУ-д байх хугацаанд санхүүгийн баталгаа гаргах ивээн тэтгэгчтэй байх шаардлагыг тус хөтөлбөрт багтаасан байжээ.
Сэтгэгдэл байхгүй байна