Гадаадын хөрөнгө оруулагч, тэр тусмаа өмнөд хөршийн хөрөнгө оруулагч гэнгүүт уурсан хашгирдаг бүлэг дайны байдалд бэлэн жагсаж байдаг болж.
Яагаад... ?
Яагаад гэхээр хэн ч тойвтой зүйл хэлж чадахгүй.
Тэгсэн мөртлөө “...Эх орны маань баялгийг...
....Муусайн гадныхан... гэх мэт үгсийг завсаргүй урсгаж чадна.
Яагаад ингэж хийрхэх болсныг хэн ч бас хэлж мэдэхгүй.
Уг нь гадаадын хөрөнгө оруулалт гэдэг хамгийн гоё үг баймаар, дэлхийн энд хүрч хөгжих гэж тэнцэж ядаж байгаа Монголд.
Монголд гэлтгүй дэлхийн аль ч улсад гадны хөрөнгө оруулалтыг найр тавин угтдаг. Хөгжилтэй АНУ-д ч Азийн баруудад ч.
Яагаад гэвэл хөрөнгө оруулалт гэдэг өөрөө хөгжлийн цус сэлбэгч хүч. Зөвхөн оруулж буй хөрөнгийн тоогоор бус дагалдаж ирэх техник, технологийн дэвшил, бизнес, аж ахуйн соёл аль ч улсад жинхэнэ утгаараа цус сэлбэлт болж байдаг. Тэр ч утгаараа харилцаа хамтын ажиллагаа аль болох өргөн цар хүрээтэй байх тусмаа, гадны хөрөнгө оруулагчид аль болох тухайн улсыг тоож хошуурч, тайван итгэлтэй хөрөнгө оруулалт хийж чадаж байвал тухайн улсыг эдийн засгийн хувьд ч, засаглалын хувьд ч ЭРҮҮЛ гэж томьёолдог.
Эсрэгээрээ гадны хөрөнгө оруулалтыг айлгаж ичээж, хааж байгаа улсууд эдийн засгийн хөгжлөөрөө тэээр тэнд хоцорсны илэрхийлэл, жишээ болдог. Хүн төрөлхтөний түүхэнд жишээ ч олон байгаа, Венесуэл, Зимбабве, Африкийн улсууд...
Аз болж Монгол хөрөнгө оруулалтын хувьд ч, улстөрийн хувьд ч харьцангуй тайван, АЙДАСгүй оронд тооцогддог.
Гэхдээ ... Дахин хэлье, гэхдээ сүүлийн үед сошиалд голдуу хөөсөрч байгаа аль нэг орны хөрөнгө оруулалтыг айлгаж ичээх давалгаа илт мэдрэгдэм идэвхжиж байгааг анзаарч байна уу?
Магадгүй хэсэг бүлэг хийрхэгчид, зохион байгуулалттай троллуудын алхам ч байж болох.
Гэвч уулын чинээ цагааныг туулайн чинээ хар гэдэгчлэн илтэд идэвхждэг энэ муу нөлөөтэй давалгаа Монголын маань эдийн засагт нөлөөлөх вий? Хэзээ нэгэн цагт АЙДАСгүй Монгол маань хөрөнгө оруулагчдыг айлгадаг АРАНГА болчих вий?
Сошиалд хийрхэж байгаа хэсгийн үйлдлийг эс анхааран орхилоо гэхэд цар хүрээ нь улам ихсээд байгааг эсэхийг анзаарч хянаж, алхам хийхгүй бол АЮУЛЫН харанга дэлдэх вий дээ.
Дэлхий хавтгай, хөрөнгө оруулалт түүний сэлбэх цус, холбох гүүр гэдгийг байнга сануулж байхгүй бол АЮУЛын ойрхон л байж мэдэх юм шүү?
Тэр тусмаа төрийн байгууллагууд ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧдадаа элдэв жижиг асуудлаар ч болох нь ээ саад тээг болохгүй, аль болох таатай, хүнд сурталгүй алсаа бодсон бодлогоо барьж байгаасай?
Ингэхэд дэлхий хавтгай болсон гэдгийг мэддэг л байгаа даа, монголчууд маань. Ялангуяа ТЭМЦЭГЧИД гэх нөхөд өө???
Сэтгэгдэл байхгүй байна