Уяачдын зүгээс Дүнжингарав хаврын уралдааныг сэргээх ёстой гэсэн байр суурийг илэрхийлж, Сүхбаатарын талбайд морьтой жагсаал зохион байгуулсан.
Мөн 21 аймаг 330 сум, 9 дүүрэг, нийслэлд салбар зөвлөлтэй хамгийн том холбоо бөгөөд 440 мянга орчим гишүүдтэй Монголын морин уяачдын холбооноос хаврын уралдааныг зохион байгуулах, эргэн сэргээх саналаа Засгийн газар болон холбогдох албаныханд өгөөд буй. Хаврын уралдааныг сэргээх нь өв уламжлал сэргээх гэсэн эх орны өнцөг булан бүрт байгаа малчдын хүсэл бөгөөд сүүлийн жилүүдэд хурдан морь унаач хүүхдүүдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангаж уралддаг болсныг онцолж буй. Харин зарим иргэдийн зүгээс хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлын эсрэг хурдан морины уралдааныг зохион байгуулахыг эсэргүүцээд байгаа юм.
Тэгвэл олон нийтийн дунд ийн маргаан үүсгээд буй асуудлаар маргааш Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх юм байна. Өөрөөр хэлбэл, “Дүнжингарав” хаврын уралдааны сэргээх үү, эсвэл гэдэг нь маргаашийн Засгийн газрын хуралдаанаар тодорхой болох юм.
Сэтгэгдэл байхгүй байна