Намууд нэр дэвшигчээ тодруулсан улс төрийн баасан гариг өчигдөр болж өнгөрлөө. Ажлын дараах ажлаалаа тайлж, шар айрагны зураг жиргэсэн шигээ суудаг цахим ертөнцийнхэн оройжингоо улс төрөөр амьсгалав. МАН, АН-ын УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг жиргээ, нүүр номонд сайн муугаар нь "шүүж" өнжив. "Манай тойрогт хэн нэр дэвшив" гэдгийг улс төр сонирхдоггүй нэгэн нь ч зэрвэсхэн анхаарах нь лавтай. Улс төрийн намуудын бөх, дуучин, тамирчин зэрэг "тэнэг" сонголтууд үдшийн жиргээний хөнгөхөн хачир болов. АН, МАН-ын нэр дэвшигчдийн талаар цэц булаалдсан жиргээнээс харахад МАН-ыг сошиалд дэмжсэн иргэд АН-ынхаас давуу байгаа нь илт. Өчигдрийн улс төрийн анхаарал татам үйл явдлыг жиргээчид хэрхэн дүгнэж буйг та бүхэнд хүргэж байна.
Ц.Тунгаа
Сэтгэгдэл байхгүй байна