ЭМГЭНЭЛ

2025/03/21

   Доржсүрэнгийн ОРГИЛОН

/1976-2025/

Бидний дотны нөхөр, хайрт хань, өрх гэрийн тэргүүн, түшигт аав, багш сурган хүмүүжүүлэгч Доржсүрэнгийн Оргилон 2025 оны 3-р сарын 16-нд хүнд өвчний улмаас хорвоогийн мөнх бусыг үзүүлж, өнөөдөр эх дэлхийд нь оршоон эцсийн замд нь үдлээ.

Доржсүрэнгийн Оргилон 1976 оны 07-р сарын 22-нд Улаанбаатар хотод төрсөн.

1983-1993 онд Нийслэлийн 10-жилийн 47-р сургуульд бүрэн дунд боловсрол,

1993-1997 онд ИШДС-д биеийн тамирын багш, дасгалжуулагч мэргэжил,

2001-2004 онд ХҮДС-д худалдааны менежер  

2004-2006 онд тус сургуулийн магистрантурт бизнесийн эдийн засаг, менежмент мэргэжлээр суралцаж бизнесийн удирдлагын магистр зэрэг хамгаалсан.

2017 онд ШУТИС-БАТС-д “Байгууллагын хөдөлмөр зохион байгуулалтыг боловсронгуй болгох зарим асуудал” сэдвээр бизнес удирдлагын докторын зэрэг хамгаалсан. Тэрээр

1997-2001 онд Ground дунд сургуульд менежер,

2004-2010 онд УБДС, ХҮДС, Хүрээ дээд сургуулиудад сургалтын албаны мэргэжилтэн, багш, тэнхимийн эрхлэгч,

2010-2011 онд “Моннидер” ХХК хүний нөөцийн менежер,

2011-2013 онд “ТОБ” ХХК-д хүний нөөцийн менежер,

2013-2014 онд “Төрийн банк”-д хүний нөөцийн менежер,

2017 онд Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургуульд багш,

2018-2019 онд “Төрийн өмчит Улаанбаатарын Их Сургууль”-д биенесийн удирдлагын тэнхимийн эрхлэгч

2019-2020 онд Глобаль удирдагч их сургуульд багш,

2022 оноос өнөөг хүртэл УБЭИС-д сургалт эрхэлсэн дэд захирал, сургалтын албаны мэргэжилтнээр өнөөг ажилласан.

Багш, хүмүүжүүлэгч тэрээр их, дээд сургуулиудын багш нарын эрдэм шинжилгээний бага хуралд хэд хэдэн удаа илтгэл тавьж, гадаад дотоодын мэргэжлийн сэтгүүлүүдэд өгүүлэл хэвлүүлсэн бөгөөд  “Стратегийн удирдлага”, “Ажлын дизайн”, “Зохион байгуулалтын онолын тулгуур асуудлууд” зэрэг ном, гарын авлага боловсруулан ажилласан мэргэшсэн мэргэжилтэн байсан юм.

Түүний даруу төлөв, хамт олонтойгоо эвтэй найртай, бүхнийг манлайлан түгээгч оргилуун зан чанар, нийтэч сайхан сэтгэл бидний зүрх сэтгэлд үүрд мөнхрөн үлдэх болно.

Эх орныхоо хөрсөнд тайван нойрсож, амарлингийн орныг зорих болтугай.

Ум ма ни бад ми хум


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин