• Эхлэл
  • Наурызын баярыг Сүхбаатарын талбайд тэмдэглэнэ

Наурызын баярыг Сүхбаатарын талбайд тэмдэглэнэ

2025/03/21

Монгол түмний нэгээхэн хэсэг болсон казах үндэстний уламжлалт Наурызын баярыг тохиолдуулан "Наурыз 2025" арга хэмжээг энэ сарын 22 буюу маргааш Сүхбаатарын талбайд зохион байгуулна. Энэ үеэр соёл, урлагийн тоглолт болохоос гадна казах күрес бөхийн тэмцээн болно. Түүнчлэн гар урлалын үзэсгэлэн, казах гэр, уран бүтээлийг олон нийтэд танилцуулж, Наурызын зоог, уламжлалт идээг дэлгэнэ.

Өдөр шөнө тэнцэж, шинэ жил гарч байгааг бэлгэддэг Наурызын баярыг дэлхий дахинд Ойрхи Дорнод, Балканы хойг, Төв Ази, Кавказ зэрэг газар нутгийн 300 сая гаруй хүн өргөн тэмдэглэж өнгөрүүлдэг аж.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин