• Эхлэл
  • О.Алтангэрэл: Генерал Р.Чингисийг ажлаас чөлөөлсний хариуцлагыг би хүлээнэ

О.Алтангэрэл: Генерал Р.Чингисийг ажлаас чөлөөлсний хариуцлагыг би хүлээнэ

2025/01/17

Нэгдүгээр сарын 11-нд болсон "Засгийн газар огцор" жагсаалыг Дотоодын цэргийн штабын дарга, генерал Р. Чингис санхүүжүүлж байна гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдэж, түүний мэдэгдлийн дараахан Р. Чингисийг албан тушаалаас нь чөлөөлсөн.

Энэ тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр янз янзын тайлбар гарч буй. ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэлээс "Лхагвын тойм" нэвтрүүлгийн үеэр энэ талаар тодруулахад

"Монгол Улсын Ерөнхий сайд мэдэгдэл хийгээд хууль бус үйл ажиллагаа явуулсан гэж ярьсан бөгөөд яриаг нь гүйцэт сонсох юм бол эрүүгийн гэмт хэрэгт холбоотой зүйлд Монгол Улсын Ерөнхий сайд мэдэгдсэн. Ерөнхий сайдыг мэдээллээр хангадаг хэд хэдэн субъект бий. Тэндээс мэдээлэл очсон гэж ойлгосон. Тийм буруутгалд өртсөн хүн ажил хийх бололцоо байхгүй. Мөн Монгол Улсын Ерөнхий сайд бол гүйцэтгэх засаглалын тэргүүн. Хэнийг кабинетдаа байлгах вэ? гэдгийг сонгож үйл ажиллагаагаа явуулдаг. Гэм буруутай эсэхийг шүүх тогтооно. Шийдвэр гарах процесстой холбоотой хэд хэдэн зүйлүүд байдаг. Гэмт хэрэгт яллахад заавал шүүхийн шийдвэр хүлээдэг.  

Жишээлбэл, Замын хөдөлгөөнд оролцож байхад цагдаагийн байгууллага жолоочийг дохиж, зогсоогоод шалгаад явуулдаг. Үүнтэй адил энэ бол захиргааны эрх зүйн нэг процесс. Үнэхээр энэ буруутгалд Монгол Улсын Ерөнхий сайд мэдэгдэл хийсэн учраас чөлөөлж, шалгахаас өөр аргагүй болсон. Гэхдээ тэр хүн буруутай эсэх нь шүүхээр тогтоогдоно. Шүүхээр тогтоогдоод энэ ямар нэгэн байдлаар гэм буруугүй, энэ үйлдэлд холбогдолгүй байна гэж үзвэл ажлаас нь чөлөөлсөн хариуцлага хүлээх албан тушаалтан нь Оюунсайханы Алтангэрэл миний бие. Эрх зүйн харилцаа ингэж явагддаг" хэмээн хариуллаа.

 

Видеог дор дарж үзнэ үү.

https://www.facebook.com/watch/?v=631936249281609

https://www.facebook.com/watch/?v=1353580819351963&t=21

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин