• Эхлэл
  • “ЖДҮХС -ийн хөнгөлөлттэй зээл олгох төслийн сүүлийн сонгон шалгаруулалт боллоо”

“ЖДҮХС -ийн хөнгөлөлттэй зээл олгох төслийн сүүлийн сонгон шалгаруулалт боллоо”

2023/06/22

Жижиг дунд үйлдвэрийн газраас зохион байгуулдаг, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах хорооны хурал өчигдөр  боллоо.  2023 оны 02-р сарын 09 өөс, 03- р сарын 10 ныг хүртэл 30 хоногийн хугацаанд төсөл хүлээн авсан бөгөөд, нийт 655  аж ахуйн  нэгж, 96.7 төгрөгийн зээлийн хүсэлт  бүхий төслөө  явуулжээ. Үүнээс  38.3 төгрөгний 192 төсөл Улаанбаатар хотоос ирсэнээс сүүлийн шатны  сонгон шалгаруулалтад 43 аж ахуйн нэгжийн  төсөл шалгарсан байна.

-Мах  махан бүтээгдэхүүн боловсруулах

-Хүнсний ногоо тариалах

-Эрчимжсэн мал  аж ахуй 

-Хүлэмжийн аж  ахуй

-Хүнсний зориулалтын сав баглаа боодол

-Хүнсний зоорь агуулах

-Гахай шувуу  зөгийн  аж ахуй зэрэг 43 төсөл нийт 8.6  тэрбумын санхүүжилт хүсчээ. Жилийн гурван хувийн хүүтэй, таван жилийн хугацаатай энэхүү зээлд 1-9  хүнийг  нийгмийн даатгал төлдөг бичил аж ахуй нэгж ч хамрагдах боломжтой юм. Төслийн зээлийн 2023  оны батлагдсан төсөв  Улаанбаатар хотод 7  тэрбум  төгрөг. Тиймээс аж ахуйн нэгжүүдийн зарим нь өөрийн хүсэлтээр татгалзах, зээлийн хэмжээгээ бууруулах, эсвэл эргэн төлөлт нэмэгдээд, эх үүсвэр үлдэх  тохиолдолд 2-р эрэмбийн төслүүдээс жагсаалтынхаа дагуу  санхүүжүүлэх  боломжтой аж. Аж  ахуйн нэгжүүд урд жилийн борлуулалтын  орлогоосоо  хамаараад 300 сая  хүртэлх төгрөгийн зээлийг хүсч байгаа аж.

Эдгээр төслүүдэд  зээл олгох  эсэх эцсийн  шийдвэрийг төсөл сонгон  шалгаруулах хорооны  хурлаар хэлэлцэж шийдвэрлэдэг. ТСШХ-ны бүрэлдэхүүнд төрийн болон, төрийн бус байгууллагын  нийт 7  гишүүн хэлэлцэж шийдвэрлэсэн. Төсөл хэрэгжүүлэгч  төслөө өөрөө танилцуулж,  хурлыг олон нийтэд нээлттэй  ил тод байдлыг  хангах  үүднээс цахимаар  шууд дамжуулсан. Зээлийн  хүсэлт гаргасан аж ахуйн  нэгжүүд  нь сонгон  шалгаруулалтын шат бүрээс авсан  онооноос хамааран  хөнгөлөлттэй зээлд хамрагдах боломж  бүрдэнэ.  Хурлын явцад зээл  хүсэгч аж ахуйн нэгжүүдийн  өмнөх  жилийн орлогын санхүүгийн тайлан болон, барьцаа  хөрөнгийн эх үүсвэр, тухайн төслийн ач холбогдлын талаарх асуултууд зонхилж байсан юм.  Ингээд тус шалгаруулалтад танилцуулсан нэг төслийг бид онцоллоо.

 

“Эрчим экспресс стандарт” захирал  н.Гантулга

“Манай төсөл хэрэгжсэнээр, мах ченжүүдийн гар дамждаг үйл явцыг  бууруулна”

Манай компани  300  тонны  хүчин чадал  бүхий  махны  зоорийн  төсөл хэрэгжүүлж байгаа. 2017 онд байгуулагдаад, 2020 оноос мах хүнсний  бүтээгдэхүүний худалдаа, барилга угсралтын  чиглэлээр  үйл ажиллагаа  явуулж байна. Төслийн  зорилго маань монгол  улсад  хүнсний  ногоо болон нарийн ногоо мах махан бүтээгдэхүүний зоорь  дутмагаас хүнсний хадгалалт  шаардлага  хангадаггүй. Үүнээс улбаалаад эрүүл ахуйн  хувьд асуудал гардаг. Хөдөөгийн малчид хөдөлмөр  эрхлэгчид дулааны  улиралд мах жимсээ бэлдэж  хадгалах зоорьгүйн  улмаас хадгалах зоорьтой ченжүүдэд өгөх шаардлагатай болдог. Үүнээс улбаалаад үнийн өсөлт үүсдэг. Төслөө хэрэгжүүлснээр бид 12,5*32 хэмжээтэй  орчин  үеийн автомат системтэй  хүнсний зоорь  барих юм. Зургаан хөргүүртэй. Хөргүүр  бүр нь  50м2. Малчдын бэлтгэсэн мах  3,  4  дамжлага  дамжиж ченжүүдэд очдог. Энэ  үйл явцыг л  хөнгөвчилөх юм. Манай төсөлд нийт 430 сая төгрөгний  хөрөнгө  хэрэгтэй байгаагаас, компаниасаа 130 сая төгрөгний эх үүсвэрийг бүрдүүлж, үлдсэн 300  сая төгрөгний зээлийг хүсч байгаа юм. Ингэснээр 380 кв метрийн  багтаамжтай зоорио байгуулж 8  9 сард малчдаас  махыг нь авч хадгалаад, гарал үүслийн бичиг баримт болон  зориулалтын сав  баглаа боодолд  хадгалалж,  зуны  улиралд гахай  тахианы  мах хадгалах,  намар 7 сараас  жимс  хүнсний ногоо хадгалах зориулалтаар ашиглах юм. Манай  зоорийг ашигласнаар хэрэглэгчид  чанрын  шаардлага  хангасан бүтээгдэхүүн  хэрэглэх  боломжтой. Бид 20 хүний ажлын байрыг бий  болгох боломжтой болно.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин