• Эхлэл
  • Дотуур байрны үйлчилгээнд анхаарсан бодлого байдаггүй

Дотуур байрны үйлчилгээнд анхаарсан бодлого байдаггүй

2016/03/23

Монгол Улсын хэмжээнд одоогийн байдлаар 486 дотуур байранд 33 мянга гаруй хүүхэд амьдарч байна.

Хөдөөгийн малчин айлын хүүхдүүд жилийн ихэнх хугацааг гэр бүлтэйгээ биш дотуур байранд өнгөрөөдөг ч төрөөс тэдний амьдрах орчин болсон дотуур байрны үйлчилгээнд анхаарсан бодлого байдаггүй гэхэд болно.

Харин Ховд аймгийн Дөргөн сумын бүрэн дунд сургууль дотуур байраа хүүхдэд ээлтэй тэргүүний жишиг дотуур байр болгохоор ажиллаж байна.

Тус дотуур байрны багш ажилтнууд нэгэн зорилгын төлөө хамтран ажиллаж дотуур байрны үйлчилгээг хүртээмжтэй, чанартай болгосноор хүүхдийн хамгаалагдах орчин сайжирна гэж үзжээ.

Тус дотуур байр нь хүүхдийг хүчирхийллээс хамгаалах “Хүрэхүйн тухай ярилцъя” хөтөлбөр, Хүүхдийн эрхийн хөтөлбөр, Дотуур байрны өөрийн үнэлгээний аргачлал, Хүүхэд хамгааллын бодлого зэргийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажилласнаар дээрх үр дүнд хүрсэн бөгөөд 2016 оны гуравдугаар сарын 15-17 ны өдрүүдэд аймгийн хэмжээний бүх нийгмийн ажилтан, эмч, дотуур байрны ажилтнуудыг урьж тэргүүн туршлага солилцох үйл ажиллагааг зохион байгуулжээ.

Мөн бусад сургуулийн захирлууд тус суманд 2016 оны гуравдугаар сарын 27-ны өдөр ирж туршлага судлах юм байна.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин