Угаартаж амиа алдсан зургаан хүн болон мэдээлэл хийсэн хүүгийн эрхийг ноцтой зөрчсөн асуудалтай холбогдуулж ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл мэдээлэл хийлээ.
-Өчигдөр 21:00 цагийн үед хохирогчдын хувийн эмзэг мэдээллийг агуулсан, хүн харахад цагдаагийн байгууллагын илтгэх хуудас, рапорт хэлбэрээр бичигдсэн ийм мэдээллийг олон нийтийн сүлжээнд тараасан. Энэ асуудал хохирогчийн хувийн мэдээллээс гадна Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа Хувь хүний мэдээллийг хамгаалах тухай хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийн 13.10, 13.11 дүгээр зүйлээр эрүүгийн харицулага хүлээлгэх зохицуулалттай гэмт хэрэг.
Мөн албан тушаалын эрх мэдлээ ашиглаж мэдээлэл задруулсан бол ялыг хүндрүүлдэг 5 хүртэлх жилийн хорих ялтай. Хэрвээ эрх мэдлээ ашиглаж мэдээлэл задруулсан бол хувь албан хаагчаас гадна удирдлагуудад нь хариуцлага тооцно.
Мэдээлэл хийсэн хүүг Цагдаагийн байгууллага хамгаална. Зохих тусламж дэмжлэг үзүүлнэ. Зарим мэдээлэл нь цагдаагийн байгууллагад байхгүй мэдээлэл байсан. О.Одбаярын ээж талийгаач архины хамааралгүй байсан. Байлдагч өөрөө сахилгын зөрчилгүй, хугацаат цэргийн албыг нэр төртэй хааж байсан.
Хохирогчийн хүү цэрэгт алба хааж байсан учир хохирогчоор тогтоож, мэдүүлэг аваагүй байсан. Одоо албан ёсоор хохирогчийн үүднээс мэдүүлэг авч мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлнэ. Хүүгийн хувьд хариуцлагатай алба хаагч байсан. Хил дээр алба хааж байсан учир Улаанбаатарт ирсэн хойно нь хэргийн талаар мэдээлсэн.
Мөн Тавантолгой түлш компанийн үйл ажиллагаатай холбоотой 2018-2024 онд удирдлага болон төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан хүмүүсийг холбогдох гэрээ, гэрээний биелэлттэй холбоотой асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд Тавантолгой түлш компанийн 29 нэр төрлийн химийн бодист мэргэжлийн байгууллага шинжилгээ хийж байгаа. Үүнд барьцалдуулагч буюу цардуулыг мөн шалгаж байна гэлээ.
Сэтгэгдэл байхгүй байна