• Эхлэл
  • ЭМД-ийн шимтгэл төлөх хувь хэмжээ шинэчлэгдлээ

ЭМД-ийн шимтгэл төлөх хувь хэмжээ шинэчлэгдлээ

2025/02/05

ЭМД-ийн шимтгэл төлөх хувь хэмжээ шинэчлэгдлээ

 

ЭМД-ийн шимтгэл төлөх хувь хэмжээ шинэчлэгдлээ

Эрүүл мэндийн даатгалын /ЭМД/ шимтгэлийн хувь хэмжээг тухайн жилийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан шинэчлэн баталдаг. Тодруулбал, 2025 оны хувь хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хоёр хувиар тооцож төлөхөөр зохицуулсан.

Иргэд 2025 онд нийт 182,160 төгрөгийг ЭМД-ын шимтгэлд төлөх юм байна. Өмнөх жилүүдийг авч үзвэл

2019 онд иргэн сар бүр 3200 төгрөг, жилээр тооцвол 38400 төгрөгийн шимтгэл төлдөг байсан бол,

2020 онд сар бүр 4200 төгрөг, жилээр тооцвол 50400 төгрөгийн шимтгэл төлдөг болжээ.

2021, 2022 онд шимтгэлийн хувь хэмжээ тогтвортой байсан бол

2023 онд дахин шинэчлэгдэж сар бүр 5500 төгрөг, жилээр тооцвол 66000 төгрөгийн шимтгэл төлдөг болсон.

Харин 2024 онд сар бүр 6600 төгрөг, жилээр тооцвол 79200 төгрөгийн шимтгэл төлдөг болжээ.

May be an image of arctic and text that says 'ैीर 3MA OH CAPAAP Apppл жжHAийH AaaTaлblH WИMTr3Л TeЛBX XyBb X3MH33 Жил33p 2019 2020 2021 3200年 4200手 4200¥ 2022 2023 4200 5500 6600 2024 38.400¥ 50.400 50.400 50. Xaлeлm3pииH XEnCHИЙ 50.400 50. 0000 X3Mи3aHии OyOOX3MИ3EHИИ % 66.000 79.200 182.160 39.600 1-3capXXX-Hи2% CAP XAx- 2% 142.560 2025 73200 15840手 4-12 CAP XXOX ий % HИЙT: 516,960'

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын /ЭМДЕГ/ мэдээлснээр даатгуулагч, иргэн 2019 оноос хойших ЭМД-ын шимтгэлээ бүрэн төлснөөр аливаа учирч болзошгүй гэнэтийн эрсдэлээс урьдчилан сэргийлж хэрэгцээтэй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг цаг алдалгүй авах боломжтой юм. Харин даатгуулагч, иргэдийн хувьд ЭМД-ын шимтгэлээ төлдөг ч эргээд ямар тусламж үйлчилгээ авах боломжтой талаар мэдээлэл дутмаг байдаг.

ХАВДРЫН ДАРААХ ХИМИ, БАЙ ЭМЧИЛГЭЭНИЙ ЗАРДЛЫГ ЭМД-ЫН САНГААС 100 ХУВЬ ХАРИУЦНА

Иргэн та хорт хавдрын дараах химийн, бай эмчилгээнд эмчийн заавраар хамрагдах бол эрүүл мэндийн тусламж үйлчилгээг худалдан авах гэрээг эрүүл мэндийн байгууллагатай байгуулсан төрийн өмчийн болон хувийн аль ч эмнэлэгээс хамтын төлбөргүйгээр тусламж үйлчилгээ авах боломжтой. ЭМД-ын сангаас хорт хавдрын дараах химийн, бай эмчилгээний хугацаанд хэрэглэсэн,

  • Хордлого тайлах эмчилгээ
  • Эм
  • Эмнэлгийн хэрэгсэл
  • Эмчийн үзлэг
  • Сувилахуйн болон сэргээн засах тусламж, үйлчилгээ
  • Хоолны болон холбогдох бүх зардлыг ЭМД-ын сангаас 100 хувь хариуцан санхүүжүүлнэ.

ХЭВТЭН ЭМЧЛҮҮЛЭХДЭЭ ЭМ, ТАРИАГ ӨӨРИЙН ЗАРДЛААР АВСАН БОЛ БУЦААЛТ АВАХ БОЛОМЖТОЙ 

Даатгуулагч, иргэн лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэх үед хэвтэн эмчлүүлэхээс өмнө төлбөр авсан, гаднаас эм тариа өөрийн зардлаар авсан зэрэг тохиолдлуудад эрүүл мэндийн даатгалаас буцаан олголт авах боломжтой юм байна.

  • Тусламж үйлчилгээний багцын жагсаалтад орсон үйлчилгээг төлбөртэйгөөр ( Хамтын төлбөрөөс бусад тохиолдолд) үзүүлсэн
  • Гэрээнд заасан нэмэлт үйлчилгээний төлбөрөөс хэтрүүлэн нэмэлт төлбөр авсан
  • Хэвтэн эмчлүүлэхээс өмнө төлбөр авсан
  • Эм тариаг өөрөөс нь буюу ар гэрээр нь авхуулсан
  • Өөр эмнэлэгт оношилгоо, шинжилгээнд явуулсан (нэр зааж)
  • Иргэн, даатгуулагчаар нэмэлт төлбөр төлөхийг хүлээн зөвшөөрсөн гарын үсэг зуруулсан бол ЭМДЕГ болон Худалдан авалт, гэрээний газарт тус тус хандан буцаан олголт авах боломжтой.

ГЭМТ ХЭРГИЙН УЛМААС ХОХИРЧ  ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЙЛЧИЛГЭЭ АВБАЛ БУРУУТАЙ ЭТГЭЭДЭЭР НӨХӨН ТӨЛҮҮЛНЭ

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлыг нөхөн төлүүлэх 12.1.1 "Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад төлүүлнэ" гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, гэмт хэргийн улмаас хохирч, эрүүл мэндийн үйлчилгээ авсан төлбөрийг даатгалын байгууллагаас гаргаж, тухайн иргэнд үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлдэг. Гэсэн ч Эрүүл мэндийн даатгалын газраас тухайн иргэний эрүүл мэндэд хохирол учруулсан буруутай этгээдээс эмчилгээний зардлыг нөхөн гаргуулж, даатгалын газарт авдаг зохицуулалттай.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин