Улсын хоёрдугаар төв эмнэлэг барилгын засварын ажлыг гүйцэтгэх тендер зарлаж хоёрдугаар сарын 5-н хүртэл тендерт оролцогчдын матерталыг хүлээн авчээ. Нийтдээ хоёр оролцогч санал ирүүлсэн бөгөөд үр дүн амжилтгүй болж тендерийн хугацааг дахин сунгажээ. Тендерийн нийт төсөвт өртөг 2 тэрбум төгрөг бөгөөд улсын төсвийн хөрөнгөөр санхүүжих юм. Нийтдээ 50 ортой эмнэлэгт барилгын иж бүрэн засвар хийх юм байна.
Тус эмнэлэг анх 1931 онд ажиллаж эхэлсэн бөгөөд 2013 оноос Улсын хоёрдугаар төв эмнэлэг хэмээх нэрээр үйл ажиллагаагаа явуулж байна
Сэтгэгдэл байхгүй байна