Монгол Улсын Засгийн газар иргэдийг орон сууцжуулах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөж, ипотекийн зээлийг дундаж болон түүнээс доогуур орлоготой өрхүүдэд чиглүүлэхээр ажиллаж байна. Энэ хүрээнд анх удаа орон сууц худалдан авах хүсэлтэй иргэдийг эхний ээлжид хамруулах юм.
Гэр хорооллын иргэдийг орон сууцжуулах замаар тав тухтай амьдрах орчин бүрдүүлэх, агаар болон хөрсний бохирдлыг бууруулах үндсэн зорилгыг баримталж буй тус хөтөлбөрийн хүрээнд зээлийн хүүг орон сууцын талбайн хэмжээнээс хамааруулан шаталсан байдлаар тогтоохоор Хот байгуулалт, барилга, орон сууцны яам төлөвлөжээ.
Монголбанкны судалгаагаар, ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн сонголт ихэвчлэн 50-60 м² талбайтай орон сууц руу чиглэж байгаа бөгөөд Дэлхийн банкны зөвлөмжийн дагуу орон сууцны талбайн хэмжээ бага байх тусам хүүг бууруулах, томрох тусам нэмэгдүүлэх тогтолцоог нэвтрүүлэхээр ажиллаж байна.
Тухайлбал, 40 м² хүртэлх талбайтай орон сууцад 4%-ийн хүүтэй, 100 м² талбай бүхий орон сууцад 11-12%-ийн хүүтэй зээл олгох хувилбар судлагдаж байна.
Сэтгэгдэл байхгүй байна