Энэ жилийн Цагаан сарын өдрүүд амралтын өдөр таарч буй. Үүнээс өмнө Цагаан сарын баярын амралтын өдрүүдийг уртасгах талаар санал гарч эхэлсэн билээ.
Тэгвэл иргэн С.Чулуунпүрэв 2025 оны хоёрдугаар сарын 18-наас гуравдугаар сарын 20-ны хүртэл санал асуулга явуулж байгаа юм байна. 100 мянган гарын үсэг цуглуулснаар УИХ-аар хэлэлцэх боломжтой болох юм.
Иргэн С.Чулуунпүрэв:
Цагаан сарын баярын амралтын өдрийг Битүүний өдрөөс эхлүүлэн 6-10 хоног амардаг байхаар хуульчлах. Ингэхдээ зарим баярын амралтын өдрүүдийг хасаж, зөвхөн тэмдэглэлт өдөр болгон жилд 16 өдрийн баярын амралтын өдрүүд байгаа тоонд бариулан зохицуулах. Зөвхөн Цагаан сар, Наадам, Тусгаар тогтнолын өдөр ба Шинэ жилээр жилд гурван удаа олон хоногийн амралттай болох санал гаргаж байгаа юм байна.
Өнгөрсөн нэгдүгээр сарын 29-нд Засгийн газрын хуралдааны дараа Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан
-Монгол Улс есөн баяраар 16 өдөр бүх нийтээр амардаг зохицуулалттай улс. Цагаан сараар шинийн 1, 2, 3-нд амардаг. Үндэсний их баяр наамдаар долдугаар сарын 10-15-нд амардаг. Эдгээр үндэсний баярын амралттай холбоотой иргэдээс олон санал ирж байна. Шинийн 1, 2, 3 болон наадмаар амрах ёстой өдрүүд нь амралтын өдөр таарвал тухайн амралтын өдрийг нөхөн амраадаг болгох зохицуулалт хийнэ.
Цагаан сар, наадмын амралтын талаар Засгийн газрын тогтоол гараагүй, шийдэгдээгүй байна. Хөдөлмөрийн хууль болон Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хоёр хуульд өөрчлөлт оруулах учраас эхлээд Засгийн газар зөвшөөрөл өгсөн тохиолдолд УИХ-д өргөн барьж, УИХ-аар хууль батлагдсаны дараа энэ зохицуулалт хэрэгжинэ. Хэрвээ УИХ хаврын чуулганаар хуулиудыг баталбал наадмаар энэ зохицуулалтууд хэрэгжиж эхэлнэ гэж ойлгох хэрэгтэй. Бидний оруулсан саналаар бол битүүний өдрийг амралтын өдөр болгохоор тусгаж байгаа. Өөрөөр Цагаан сарын амралтыг нэмэхгүй" гэж мэдээлсэн билээ.
Сэтгэгдэл байхгүй байна