• Эхлэл
  • АНХААР: Менингококкт халдвараас сэргийл

АНХААР: Менингококкт халдвараас сэргийл

2025/02/18

Монголчуудын өргөн дэлгэр тэмдэглэдэг цагаан сарын баяр нь менингококкт халдварын дэгдэлт идэвхжих гуравдугаар сартай давхцаж байгаа тул халдвараас сэргийлэх дэглэм сайтар сахихыг Эрүүл мэндийн яамнаас анхааруулж байна.

  • Цагаан сарын баярын бэлтгэл хийх, баярын өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэхдээ олон хүн цугларсан газарт аль болох бага насны хүүхдийг дагуулж явахгүй байх. Золгохдоо бага насны хүүхдийг үнсэхгүй байх.
  • Амны хаалт зүүж, гараа халдваргүйтгэх.
  • Ам, хоолойг давс, нимбэг, сод, сармисны уусмалаар ээлжлэн зайлах.
  • Гэр орондоо агаар сэлгэлт сайтар хийхийг зөвлөж байна.
  • Менингококкт халдварыг үүсгэгч нянгийн үржих таатай температур нь 36-37 хэмийн дулаан, чийгтэй орчин бөгөөд өвчилсөн хүн, хамар, залгиурын үрэвсэлтэй хүн, нян тээгчээс агаар дуслын замаар тархдаг.
  • Ихэвчлэн сургуулийн өмнөх насны хүүхэд болон дархлаа султай хүмүүс өвчлөх эрсдэлтэй.

Судалгаагаар Монгол Улсад менингококкт халдвараар өвчилсөн хүмүүсийн 84 хувь нь 0-14 насны хүүхдүүд эзэлжээ.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин