“Хөх сувд” олон улсын мөсний баярын мөсөн хотхоныг энэ жил “Монголын гайхамшиг” сэдвийн хүрээнд урлаж шилдгүүдээ шалгарууллаа.
Шилдэг бүтээлээр тэргүүн байрт Д.Цэрэнбатын "Бахархал", Р.Солонгын "Монголын түүх" бүтээл дэд байрт, Ц.Ганзоригийн "Дэлтэй цэнхэр" бүтээл 3-р байрт шалгарлаа.
Урлаач Д.Цэрэнбат “Бахархал” бүтээлдээ, “Хүний хурууны хээ дахин давтагдашгүй байдаг. Хурууны хээн дотор Монгол Улсын газрын зурагт эхийнхээ хэвлийд буй хүүхэд эх нутагтайгаа хүйн холбоогоор холбогдсон байгааг дүрслэн үзүүлжээ. Мөн хүн зүүний үзүүрт арвай буудай тогтох тэр л ховор агшинд хүмүүн заяаг олдог. Иймээс эх нутаг, газар шороо, хүн бүгд хүйн холбоотой гэдгийг харуулахыг зорьсон" гэдгийг хэлж байлаа.
Р.Солонгын "Монголын түүх" бүтээл
Ц.Ганзоригийн "Дэлтэй цэнхэр" бүтээл
Сэтгэгдэл байхгүй байна