Нийслэлийн өнгө үзэмж жил бүр бага багаар нэмэгдэх болсон. Энэ жилийн хувьд ч тэр өнгө үзэмж улам нэмэгдсээр байгаа нь АСЕТ-ын дээд төвшинийн уулзалт Улаанбаатарт холбох гэж байгаатай холбоотой билээ.
Тус уулзалтанд зориулж, нийслэлийн ногоон байгууламжийн бэлтгэл ажлын хүрээнд зүлэг сэргээн нөхөх болон шинээр тарих талбайд үрсэлгээг энэ сарын 15-ныг дуустал графикийн дагуу хийхээр болсон.
Нийслэлийн энэ оны хот тохижилтонд зориулж, ногоон байгууламжийн ажлыг Чингисийн өргөн чөлөөнөөс цэцэг тарих ажлыг эхлүүлсэн бөгөөдцэцэгжүүлэлтийн ажлын хүрээнд 13 гудамжинд 5500 мод сөөг тариад байгаа аж.
Энэ онд хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлэх иргэдийг тав тухтай амьдрах таатай нөхцлийг бүрдүүлэх үүднээс 25000 мкв талбайг цэцэгжүүлэх төлөвлөгөөтэй байгаа юм. Нийт 350,0 мкв талбайд зүлэг тарих төлөвлөгөөтэйгөөс Нисэх, Яармагийн зам дагуух 80000 мкв талбайг зүлэгжүүлж, 3750 улиас модыг эгнээгээр бүлэглүүлэн тарих юм байна.
Одоогоор ногоон байгууламжийн арчлалтын ажлыг графикийн дагуу гудамж талбайн хөрс ариутгах, хортон шавьжтай тэмцэх наалт наах ажлууд хийгдэж байгаа бөгөөд энэ сарын 20-ноос зэрлэг ургамлыг устгах, мод, бут, сөөг зэргийг засч хэлбэржүүлэх ажлууд явагдана.
Зүлэгжүүлэх ажил зөвхөн АСЕМ-ын дээд төвшинийн уулзаалтын үеэр хийгдэх бус ирэх жилүүдэд ч мөн хийгдсээр байна.
Сэтгэгдэл байхгүй байна