Монголын залуучуудын холбоо буюу Монголын залуучуудын хамгийн том байгууллагын Ерөнхийлөгчөөр Батмөнхийн Бэлгүтэй хэмээх залуу ажиллах болсон. Нэгэн үе удирдлагын талаар маргаан дэгдэж, шагнал тараахаас өөр ажил хийдэггүй гэсэн шүүмж хүртэж байсан энэ байгууллагын хувьд залуучууд ихийг харж ӨНДӨР хүлээлттэй байдаг. Тэр хэрээрээ ч томилогдсон ЕРӨНХИЙЛӨГЧ хэрхэн ажиллахыг харж анирдах нь зүй.
МЗХ-ны Ерөнхийлөгч Б.Бэлтгүтэйн хувьд аль 2012 онд МЗХ-нд мэргэжилтнээс эхлээд ТББ-ын хувьд хамгийн гол хүн буюу ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГААР хоёронтоо сонгогдон ажиллаж байсан. Өнөөдрийн залуучуудын хамгийн их эрэлт хэрэгцээтэй болоод байгаа Залуучуудын хөдөлмөрийн төв биржийг шинэ тулгар байгуулагдаж байхад нь дэд захирал, захирлаар ажиллаж байсан хөшигний ар дахь даруухан зүтгэлтэн.
Харин өдгөө МЗХ-ны Ерөнхийлөгчөөр ажиллах болсон нь байлдагчийн халаасанд генералын мөр дэс байдаг гэдэг түүхийг баталгаажуулж буй залуу. Хэдийгээр бараг энэ оны эхээр МЗХ Ерөнхийлөгчөө сонгон их хурлаа хуралдуулсан ч шинэ Ерөнхийлөгч шинэ оны босгон дээр ажлаа хүлээн авч, ид төлөвлөгөөгөө гарган их ажил өрнүүлж байгаа сурагтай. Мэргэжилтнээс Ерөнхийлөгч хүрэх замыг туулсан Б.Бэлгүтэйг Монголын залуучуудыг байлдан дагуулах эсэхийг одоо л харах нь дээ.
Сэтгэгдэл байхгүй байна