Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган, гадаад харилцааны салбарт олон жил үр бүтээл, идэвх санаачилгатай ажиллаж, гадаад бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхмүүдэд дипломат цол хүртээлээ.
Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд цолыг ахмад дипломатч Б.Гомбо, О.Нямдаваа, Ц.Батбаяр нарт олгосон байна.
Харин Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин цолыг ахмад дипломатч Д.Балжинням, Р.Баасан, Ц.Нямсүрэн, Гадаад харилцааны яамны Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Д.Ганбат, Гадаад харилцааны яамны Бодлогын газрын зөвлөх Б.Дорж, Гадаад харилцааны яамны Хөрш орнуудын газрын зөвлөх О.Очирмаа, Гадаад харилцааны яамны Олон улсын худалдаа, эдийн засгийн газрын зөвлөх В.Энхболд нарт хүртээжээ.
Сэтгэгдэл байхгүй байна