“Хурдасгуур” төвийн захирал Д.Зоригтыг Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн гүйцэтгэх захирлаар томилжээ. Тэрбээр 2008-2012 онд Эрдэс баялаг эрчим хүчний сайдаар ажиллаж байсан.
Орос гуравдугаар сургууль, Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийг улс төр судлаач, хятад судлаач мэргэжлээр төгсч, 1996-1998 онд Австралийн их сургуульд олон улсын харилцааны магистр, 2002-2003 онд Японы Киюшюгийн их сургуульд хууль зүйн ухааны магистрт суралцсан байдаг. Ажил хэргийн тухайд, Гадаад хэргийн яам, Сангийн яам, Үйлдвэр, худалдааны яаманд ажиллаж байгаад “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал, 2008-2012 онд Эрдэс баялаг эрчим хүчний сайдын алба хашиж байв.
Мөн Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн дэд даргаар УИХ-ын гишүүн Х.Ганхуягийг томилжээ. Х.Ганхуяг гишүүн нь УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа юм.
Сэтгэгдэл байхгүй байна