• Эхлэл
  • ЭЕШ-ын мөнгөн урамшууллаас 8 сумын Засаг даргад 31 сая төгрөг олгох асуудлыг хэлэлцжээ

ЭЕШ-ын мөнгөн урамшууллаас 8 сумын Засаг даргад 31 сая төгрөг олгох асуудлыг хэлэлцжээ

2024/09/02

Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус XXI хуралдаан энэ сарын 30-ны өдөр болжээ. Хуралдаанд танхимаар 25, цахимаар 3 төлөөлөгч оролцож 68 хувийн ирцтэй байв.

Хуралдаанаар:

  • Журам батлах тухай
  • Төрийн албан хаагчдад орон сууцны дэмжлэг үзүүлэх
  • Үнэ бууруулж, дахин дуудлагын худалдаа зохион байгуулах тухай
  • Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгоход санал өгөх тухай
  • Ажлын хэсэг байгуулах тухай
  • Аймгийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай
  • Аймгийн 2024 оны төсвийг тодотгон батлах тухай
  • Урамшуулал, тэтгэлэг олгох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ.

Урамшуулал, тэтгэлэг олгох тухай асуудлаар:

  • 2024 оны элсэлтийн ерөнхий шалгалтад 800 оноо авсан таван сурагчид тус бүр 5 сая төгрөг,
  • 750 аас дээш оноо авсан 4 сурагчид 3.5 сая,
  • 700-749 оноо авсан 19 сурагчид тус бүр 3 сая төгрөгийн тэтгэлэг
  • Эдгээр сурагчийг бэлтгэсэн 25 багшид 57 сая төгрөгийн урамшуулал
  • ЭЕШ-ын дүнгээр аймагтаа тэргүүлсэн 12 сургуулийн хамт олон болон захирал, сургалтын менежерийн урамшуулалд 118 сая төгрөг
  • 8 сумын Засаг даргад 31 сая, нийт 400 сая төгрөгийн урамшуулал олгохоор аймгийн Боловсролын газраас ирүүлснийг аймгийн Засаг даргын удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцээд аймгийн ИТХ-д оруулж хэлэлцүүлэхээр дэмжсэн байна. Энэ асуудлыг дээрх хурлаар хэлэлцжээ.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин