Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газраас энэ сард олгогдох халамж, тэтгэвэр тэтгэмжийн хуваарийг гаргаад байна.
Тэрхүү хуваариар 65 ба түүнээс дээш насныханд олгодог “Насны хишиг”-ийг хоёрдугаар сарын 13, 25-нд олгохоор төлөвлөжээ. Хуульд зааснаар 65-69 настай ахмад настанд 50 мянган төгрөг, 70-79 настай ахмад настанд 80 мянган төгрөг, 80-89 настай ахмад настанд 150 мянган төгрөг, 90 ба түүнээс дээш настай ахмад настанд 250 мянган төгрөгийг жил бүрийн Цагаан сар болон Улсын баяр наадмын өмнө олгодог. 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн энэхүү тэтгэмжийг олгож эхэлсэн юм.
Бусад халамж, тэтгэмжийн хуваарийг дараах зурагнаас тодруулан харна уу.
Сэтгэгдэл байхгүй байна