• Эхлэл
  • Хятад улс визгүй зорчих журмаа сэргээв

Хятад улс визгүй зорчих журмаа сэргээв

2024/11/23

Хятад улс Японы иргэдэд визгүй зорчих журам хэрэгжүүлэх болсон байна. Тодруулбал, Хятадын Гадаад хэргийн яам арваннэгдүгээр сарын 30-аас эхлэн ирэх оны эцэс хүртэл богино хугацаанд тус улсад нэвтрэх болсон Японы иргэд виз мэдүүлэх шаардлагагүй гэж мэдэгджээ.  Хятадын засгийн газар 2020 оны гуравдугаар сард "Covid-19" тахлын улмаас визгүй зорчих журмыг түр зогсоогоод байсан. Үүнээс өмнө олон япончууд Хятадад богино хугацааны аялал жуулчлал, бизнесийн зорилгоор визгүй зорчдог байжээ. Цар тахлын хориг тавигдсаны дараа Японы засгийн газар удаан хугацааны турш визний хөнгөлөлтийг сэргээхийг Хятадаас хүсч байсан. Тиймээс тус улсын Гадаад хэргийн яам олон жилийн хамтын ажиллагаагаа ирээдүйд мөн адил өргөжүүлэх үүднээс Японы хүсэлтийг хүлээн авсан гэж албаны хүмүүс мэдэгдэв. Үүнийг Японы Гадаад хэргийн яам сайшааж, хамтран ажиллахад таатай байгаагаа илэрхийлжээ.

ЭХ СУРВАЛЖ: NHK JAPAN


Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин