• Эхлэл
  • Путин: Орос шинэ пуужингаа үргэлжлүүлэн туршина

Путин: Орос шинэ пуужингаа үргэлжлүүлэн туршина

2024/11/23

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Пүрэв гаригт Украин руу харвасан дунд тусгалын хэт авианы баллистик пуужингийн шинэ төрлийг үргэлжлүүлэн туршина гэж мэдэгдэв. Уг пуужинг Орешник буюу англиар "hazel tree" гэж нэрлэдэг. Шинжээчдийн үзэж байгаагаар, тус пуужингийн хурд нь устгах боломжгүй болгодог аж.

Путин өчигдөр/2024.11.22/ Батлан ​​хамгаалах яам болон холбогдох салбарын төлөөлөгчидтэй уулзав. Тэрбээр пуужингаа амжилттай гүйцэтгэсэнд нь баяр хүргэсэн байна. Мөн "Оросын нөхцөл байдал, аюулын шинж чанараас хамааран бид эдгээр туршилтуудыг байлдааны үеэр ч үргэлжлүүлнэ. Ялангуяа манайд пуужинг үйлдвэрлэх боломжтой материалын нөөц байгаа. Ийм өндөр хурдны зэвсэгтэй дэлхийн цор ганц улс бол Орос" гэж Путин уулзалтын үеэр хэлжээ.

Украины ерөнхийлөгч Володимир Зеленский пуужин хөөргөснийг буруутгаж, Оросыг галзуурсан, олон улсын гэмт хэрэг үйлдэгч гэж тодорхойлжээ. Тиймээс аюулгүй байдлын албаныхан эсрэг арга хэмжээ авч эхэлсэн гэж тэрбээр мэдэгдсэн байна. Зеленский "Украины батлан ​​хамгаалахын сайд манай түншүүдтэй агаарын довтолгооноос хамгаалах шинэ систем буюу хүний ​​амь насыг шинэ эрсдэлээс хамгаалах системийн талаар аль хэдийн уулзалт хийж эхэлсэн" гэж хэлсэн байна. Мөн Путинг дайнаас айдаг болтол нь дэлхий нийт хамтран ажиллах ёстой гэж уриалжээ.

ЭХ СУРВАЛЖ: NHK


Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин