• Эхлэл
  • “Эрдэнэс Тавантолгой” 3.3 их наядын цэвэр ашигтай ажиллажээ

“Эрдэнэс Тавантолгой” 3.3 их наядын цэвэр ашигтай ажиллажээ

2024/10/06

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2024 оны эхний найман сарын байдлаар 20.28 сая тонн нүүрс экспортолж, Монгол Улсын коксжих нүүрсний экспортын 52 хувийг дангаараа бүдүүлэн, улсын төсөвт 2.4 их наяд төгрөгийн татвар төвлөрүүлжээ. Мөн тус компани 2023 онд 3.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж улсын төсөвт 2.8 их наяд төгрөгийн татвар төвлөрүүлж байсан бол энэ оны эхний найман сарын байдлаар 3.3 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна.

Сануулахад, Монгол Улсын 3.4 сая гаруй иргэн “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаа эзэмшдэг. Тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэрийн дагуу 2022 оны ногдол ашиг болгож хувьцаа эзэмшигчдэд 351 тэрбум төгрөгийг бэлнээр олгож байв. Тус компани 2022 онд 1.3 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан юм. Харин 2023 онд тус компани 3.2 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласнаар 1072 хувьцаатай иргэнд 256 мянган төгрөгийн ногдол ашиг тараасан. Иймээс тус компани одоогоор 3.3 их ная төгрөгийн цэвэр ашигтай ажиллаад байна гэдэг нь өмнөх оныхоос дутахааргүй ногдол ашгийг 2024 онд иргэд хүртэх боломж бүрдээд байна гэж хэлж болно.


Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин