• Эхлэл
  • МЗХ-ны албан ёсны Ерөнхийлөгчийг өнөөдөр сонгоно

МЗХ-ны албан ёсны Ерөнхийлөгчийг өнөөдөр сонгоно

2021/10/29

Монголын Залуучуудын Холбооны Удирдах хорооны 9-р сарын 24-ны тогтоолын дагуу Үндэсний залуучуудын зөвлөл \ҮЗЗ\-ийн III хуралдаан 2021.10.29-нд эхэллээ. Уг хуралдаанд 21 аймаг, нийслэл дүүргийн 46 хороо, чиглэлийн болон нийгмийн ТББ 21 байгууллага дүрмийн дагуу оролцож байна. МЗХ-ны төлөөллийн удирдах байгууллага ҮЗЗ-г Удирдах хороо зохион байгуулах ёстой.

Энэ дагуу Удирдах хорооны гишүүд

Дэд Ерөнхийлөгч бөгөөд Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Нямаа

Дэд Ерөнхийлөгч П.Анхбаяр

Дэд Ерөнхийлөгч Б.Дөл

Дэд Ерөнхийлөгч Г.Чойжамц

Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Төрсүлд

Удирдах хорооны нарийн бичгийн дарга Б.Ганбаатар

Хариуцлагын хорооны дарга Э.Номин-Эрдэнэ нар ҮЗЗ-г зохион байгуулан хуралдуулж байна.    

Энэхүү хуралдаанд аймгуудын холбоод болон Улаанбаатар хот дахь салбар хороодын тэргүүлэгчид төлөөлөгчид албан ёсны тамга тэмдэг, бичиг баримтаа баталгаажуулан харуулж, төлөөлөгчдөө танилцууллаа. Ийнхүү хуулийн дагуу төлөөллөө хангасан Залуучуудын үндэсний зөвлөл хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан ээлжит бус VII их хурлыг зарлан хуралдуулах нь зүйтэй гэж үзлээ. Төлөөлөгчдийн олонхийн саналаар ээлжит бус VII их хурлыг 2021.10.29-ний 16.00 цагт эхлүүллээ.

Дүрэмд заасны дагуу Ерөнхийлөгч болон дэд ерөнхийлөгч нарыг Их хурлаас сонгон баталгаажуулах ёстой юм. 

Сануулахад Удирдах хорооноос МЗХ-ны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Одыг өнгөрсөн есдүгээр сарын 23-нд үүрэгт ажлаас нь чөлөөлсөн бөгөөд Удирдах хорооны гишүүд болон аймаг, дүүргийн салбар хороод оролцоогүй хурал зохион байгуулсныг хууль бус гэж үзэж байгаа юм. Иймээс ээлжит бус VII их хурлаас МЗХ-ны Ерөнхийлөгч сонгон батлах юм.

 


Сэтгэгдэл (1)

  • Зочин
    Саяхан шинэ хүмүүс томилогдоод байсан юм биш үү. Эд нар одоо бас яах гээд байгаа юм болдоо. Улс оронд хийх ажил зөндөө байна залуучуудаа. Гарч ажлаа хий амьдралаа дээшлүүл.
    2021 оны 10 сарын 29
Сонин хачин