• Эхлэл
  • Б.Төрсүлд: МЗХолбоо ISO 9001 2015 стандарт нэвтрүүлнэ

Б.Төрсүлд: МЗХолбоо ISO 9001 2015 стандарт нэвтрүүлнэ

2021/07/01

Монголын Залуучуудын Холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаар Б.Төрсүлд томилогдлоо. Тэрээр өмнө нь тус холбооны Соёлын байнгын хорооны даргаар ажиллаж байсан юм. Ингээд түүнээс зарим зүйлийг тодрууллаа. Дашрамд сануулахад Монголд залуучуудын байгууллага үүсгэн байгуулагдсан 100 жилийн ой энэ жил тохиож буй юм.

-Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдсон танд баяр хүргэе. Та юунаас ажлаа эхлэх вэ, хамгийн түрүүнд дэвшүүлж буй зорилт.

-Баярлалаа. Азийн хамгийн анхны залуучуудын байгууллага МЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгосон Удирдах хорооныхондоо баярласанаа илэрхийлье. Байгууллагынхаа үйл ажиллагааны менежментийг сайжруулах талд хамгийн эн тэргүүнд анхаааран ажиллана. Мөн салбар холбоод, клубүүд, байнгын хороодын үйл ажиллагааг төв байгууллагатайгаа уялдуулан сайжруулах зорилт дэвшүүлж байгаа.

-Монголын Залуучуудын холбоо бүх аймаг сумдад 1200 салбар холбоодтой байгууллага. Салбар хороодын үйл ажиллагаа нь хэр уялдаатай байдаг вэ?

-Монголын залуучуудын холбооны аймаг нийслэлийн салбар холбоод идэвхитэй сайн ажилладаг. Тухайн орон нутагтаа залуучууддаа тулгамдаж байгаа асуудлуудад дуу хоолойгоо нэгтгэн, хөтөлбөрөө Удирдах хороогоороо батлуулан үйл ажиллагаагаа явуулдаг учраас сайн гэж бодож байгаа.

-100 жилийнхээ ойд зориулан мэдээж олон ажлууд төлөвлөж байгаа байх. Ойн өдөр буюу наймдугаар сарын 25-нд хүндэтгэлийн арга хэмжээ, олон нийтэд хандсан үйл ажиллагаа зохион байгуулах уу?

-100 жилийн түүхтэй Монголын залуучуудын байгууллага 21-р зууны Монгол Улсын хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалт, залуучуудыг соён гэгээрүүлэх  бүхий л үйл ажиллагаанд манлайлан оролцсон байдаг. Атрын аян, Соёлын довтолгоо, Дархан, Эрдэнэт, Хөтөл, Шарын гол, Багануур, Налайх гээд Монголын бүх томоохон бүтээн байгуулалтыг Монголын залуучууд гар бие оролцон бүтээн байгуулсан. Мэдээж 100 жилийн ойгоор олон ажил төлөвлөсөн байгаа боловч өнөөдрийн нөхцөл байдал цар тахал ковидтой холбоотой үйл ажиллагаанууд цуцлагдах магадлалтай байгаа. Хэдийгээр нөхцөл байдал ийм байгаа боловч техник, технологийн дэвшил, цахим орчноо төлөвлөсөн ажлуудаа зохицуулан яваах болно. 100 жилийн түүхэн ойн ажил бол зөвхөн наймдугаар сарын 25-наар хязгаарлагдахгүй, бүтэн жилийн турш төлөвлөсөн одоо эхнээсээ хийгдээд явж байгаа, залуучуудын соёл гэгээрлийн боловсрол гэх мэт 30 гаруй томоохон хэмжээний ажил байгаа. Мөн ахмадууддаа хүндэтгэл үзүүлэх, түүхэн чиглэлийн ном товхимол, баримтат кино бусад ажлууд ч мөн явагдаж байгаа.

Онцлон хэлэх зүйл гэвэл залуучуудын байгууллага 100 жилийн ойгоороо Монгол Улсад ISO 9001 2005 хэрэгжүүлсэн хамгийн анхны ТББ болох зорилт тавьсан.

-Та бүхэнд амжилт хүсье. 

Видеог ЭНД дарж үзнэ үү


Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин