Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын Политехник коллежийн 50 жилийн ойн хүрээнд Хөдөлмөрийн яамны харъяа МСҮТ, Политехник коллежүүдийн суралцагчдын дунд зохион байгуулагдаж буй үсчин, гоо заслын мэргэжлийн “АЛТАН ХАЙЧ -2016” Улсын XIV уралдаан АСА Циркт амжилттай болж өнгөрлөө.
Уралдаанд нийт 13-н сургуулийн 131 суралцагч оролцсон бөгөөд энэ удаагийн уралдаан нь 10 төрлөөр явагдсан. Үүнд: Үсчний 7, гоо заслын 3, хумсны 1 төрлөөр өрсөлдсөн юм.
Ингээд уралдаанд амжилттай оролцсон сургуульд Шилдэг Гранпри цом, шилдэг суралцагчид Хөдөлмөрийн яамны Сайдын нэрэмжит Болор цом, Алтан хайч, 10 төрөл тус бүрийн эхний 4 байранд өргөмжлөл, медаль, ивээн тэтгэгч байгууллагуудын мэргэжлийн багаж, бүтээгдэхүүнээр шагнасан бол шилдэг суралцагчаар Хөвсгөл аймгийн суралцагч О.Өнөржаргал шалгарч Сайдын нэрэмжит Болор цом, Алтан хайч, Шилдэг сургуулиар Үйлдвэрлэл Урлалын Политехник коллеж шалгарлаа.
Эзэлсэн байр:
Гэрэл зургийг С.Дөлгөөн
Сэтгэгдэл байхгүй байна