• Эхлэл
  • Дуучин Р.Номин-Эрдэнэ шинэ цомог гаргана

Дуучин Р.Номин-Эрдэнэ шинэ цомог гаргана

2016/03/08

Хүүхдийн эрхийг хөндсөн уран бүтээл ховор байдаг. Тэгвэл өчигдөр буюу гуравдугаар сарын 7-ны өдөр СТА, дуучин Р.Номин-Эрдэнэ “Бяцхан зүрх” цомгийн хамгийн анхны дуу болох “Бяцхан зүрх” дуугаа дүрсжүүлснээ ийнхүү нээж байна.

Тодруулбал: СТА, дуучин Р.Номин-Эрдэнэ 2015 онд хүүхдийн эрхийн төлөө дуу хоолойгоо хүргэх зорилгоор “Бяцхан зүрх” ТББ-ыг санаачлан байгуулсан.

“Бяцхан зүрх” ТББ-ын анхны ажил нь БСШУЯ-тай хамтран “Хүүхэд бүхэн жаргалтай байг” сэдвийн хүрээнд 20 гаруй хүүхдийн дуу бүтээхээр ажилдаа орж эхэлсэн бөгөөд “Бяцхан зүрх” цомгоо тун удахгүй гаргах гэж байна. 

“Бяцхан зүрх” цомгийг бүтээх болсон зорилго нь:

- Дуу хөгжим нь хүний зүрх сэтгэлд хүрэх хүчтэй, өргөн цар хүрээтэй далд зэмсэг гэдэг утгаар хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийг хөндсөн уран бүтээл туурвиж олны хүртээл болгох замаар хүүхдийн эрхийн асуудлыг нийгмийн бүх давхаргад хүргэх

- Гэр бүлийн ариун хайр, үнэ цэнийг тунхагласан, жавхлант ирээдүйг дүрслэн харуулсан уран бүтээл туурвих замаар амьдралын нугачаанд дарагдсан эмэгтэйчүүд, гэр бүлүүдийг урамшуулан зоригжуулж тэдний сэтгэлзүй, амьдралын хэв маягт нөлөөлөх

- Хүүхэд, эмэгтэйчүүд, гэр бүлүүдийг хамгаалах, барьж байгуулахад чиглэсэн үүсгэл санаачлага, хамтын ажиллагааг дэмжих, өөрийн биеэр үлгэрлэн оролцох замаар тэдний төлөөх бодитой хөдөлгөөн, өөрчлөлтийн давалгааг давалгаалуулах
“Бяцхан зүрх” цомог нь хүүхдийн 20 дуунаас бүрдэх бөгөөд цомгийн нээлтийг 4-р сард багтаан хийхээр төлөвлөж байна.

Үүнээс гадна “Бяцхан зүрх” ТББ нь зөвхөн дуу төдийгүй нийгэмд чиглэсэн, хүүхдийн төлөө сайн дурын ажлуудыг хийх аж.

 

 

 


Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин