• Эхлэл
  • Хойд Солонгосын 8000 цэрэг Украины хил дээр ирээд байна

Хойд Солонгосын 8000 цэрэг Украины хил дээр ирээд байна

2024/11/01

Хойд Солонгосын 8000 орчим цэрэг Украины хилийн ойролцоо ирээд буйг АНУ Пүрэв гаригт мэдэгдлээ. Өмнөх өдрөөс эрс нэмэгдсэн бие бүрэлдэхүүнтэйгээр Оросын арми Курскийн хил рүү хөдөлсөн гэж АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин хэлэв. Энэ нь АНУ болон холбоотнуудын таамаглаж байсан тооны цэргүүд ихэнх нь Орос, Украины хил орчимд байршсан гэсэн үг юм.

Хойд Солонгосын нийт 10 мянга орчим цэрэг Орост байгаа гэж АНУ тооцоолжээ. Өмнөд Солонгос энэ тоог 11 мянга хүртэл нэмэгдүүлсэн бол Украин 12 мянга гэж тооцоолсон байна.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен “Хойд Солонгосын цэргүүдийг Украины эсрэг байлдахыг хараахан хараагүй байгаа ч ойрын өдрүүдэд ийм зүйл болох байх. Орос улс Хойд Солонгосын цэргүүдийг их буу, нисгэгчгүй нисэх онгоц, явган цэргийн үндсэн ажиллагаа, шуудуу цэвэрлэх зэрэгт сургаж байна. Энэ нь тэднийг фронтын ажиллагаанд бүрэн ашиглах хсүэлтэй байгааг харуулна” гэв.

Түүнчлэн хойд солонгос цэргүүдийг Оросын дүрэмт хувцас, техник хэрэгслээр ч хангажээ.

“10 мянган хойд солонгос цэрэг ирлээ ч Оросуудын өнөөг хүртэлх алдагдлыг нөхөхгүй” гэж Ллойд Остин хэллээ.

Цэргээс гадна Хойд Солонгосоос Орост зэвсэг нийлүүлсэн. Энэ сарын эхээр Хойд Солонгос 1000 чингэлэг цэргийн техникийг төмөр замаар тээвэрлэснийг Цагаан ордон мэдээлжээ.

ЭХ СУРВАЛЖ: JAPAN TODAY


Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин