• Эхлэл
  • Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлого нэмэгджээ

Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлого нэмэгджээ

2025/03/13

 Өнгөрсөн оны төсвийн жилд байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлого 283,994.0 сая төгрөг болж 2023 оны орлогоос 30,663.7 сая төгрөгөөр нэмэгджээ.

Байгалийн нөөц ашигласны төлбөрийн нийт орлогыг тодруулбал, газрын төлбөр 162,295.7 сая, усны нөөцийн төлбөр 86,939.4 сая, ойн нөөцийн төлбөр 20,044.9 сая, амьтны нөөцийн төлбөр 14,350.3 сая, ургамлын нөөцийн төлбөрт 363.7 сая төгрөг бүрдүүлсэн байна.

Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын ой, ан амьтан, ургамал, ойн нөөц ашигласны болон газрын төлбөрийн орлогыг хуулийн дагуу орон нутгийн төсөвт төвлөрүүлдэг. Төлбөрийн орлогоос байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх зардалд хуваарилан зарцуулах хуулийн заалт бий. Энэ дагуу аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга, ИТХ-ын 2024 оны шийдвэрээр Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуульд заасан байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээхэд зарцуулах төсвийг 72,581.6 сая төгрөг баталсан нь 2021 оны дүнтэй харьцуулахад 4 дахин нэмэгджээ.

Өнгөрсөн оны жилийн эцсийн санхүүжилтийн гүйцэтгэлийн мэдээгээр 47,382.2 сая төгрөгийг зарцуулсан буюу журмын хэрэгжилт 64.3 хувьтай байгааг БОАЖЯ мэдээлэв. 

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин