Азидаа хамгийн томд тооцогдох 50 дахь удаагийн Олон улсын хүнс, хүнсний үйлдвэрлэл, шингэн хүнсний үзэсгэлэн “FOODEX JAPAN 2025” өнөөдөр Японы Токио хотын “Big Sight” үзэсгэлэнгийн төвд нээлтээ хийлээ.
Монголын хүнс, хүнсний бүтээгдэхүүн дэлхийн зах зээлд
2025 оны гуравдугаар сарын 11-14-ний өдрүүдэд үргэлжлэх уг үзэсгэлэнд Монгол Улсаас 6 аж ахуйн нэгж оролцож, байгалийн самар, чацаргана, шимийн архи, луувангийн ундаа, адууны мах, бяслаг зэрэг үндэсний онцлогтой хүнсний бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд танилцуулж байна.
Экспортын шинэ боломж
Монголын хүнсний аж ахуйн нэгжүүд тус үзэсгэлэнд оролцсоноор экспортын шинэ боломжуудыг өргөжүүлэх, олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг ач холбогдолтой юм. Өнгөрсөн жил уг үзэсгэлэнд манай улсаас 5 аж ахуйн нэгж амжилттай оролцсон байна.
Дэлхийн хэмжээний үзэсгэлэн
Олон улсын FOODEX JAPAN үзэсгэлэн нь сүүлийн 50 жилийн хугацаанд нийт 80 мянга гаруй оролцогч, 4 сая гаруй худалдан авагчдыг нэг дор цуглуулж, тэдний бизнесийг өргөжүүлэхэд томоохон нөлөө үзүүлсэн дэлхийн хэмжээний арга хэмжээ юм.
Эх сурвалж: FOODEX JAPAN 2025
Сэтгэгдэл байхгүй байна