"Улаанбаатар төмөр зам" ХНН өнгөрсөн онд 33.4 сая тонн ачаа тээвэрлэсэн бөгөөд үүний 12.6 сая тонн нь орон нутгийн, 20.8 сая тонн нь гадаад худалдааны ачаа буюу экспорт, импорт, транзит тээвэр эзэлжээ.
Тус байгууллага 2030 он гэхэд ачаа тээврийн хэмжээг 50 сая тонн хүргэх зорилт тавьж, тээвэрлэх хүчин чадлаа нэмэгдүүлэх шийдлүүдийг шат дараатай хэрэгжүүлэхээр төлөвлөж буйгаа Тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан орлогч дарга Н.Амарбаясгалан онцолжээ.
Энэ зорилтыг хэрэгжүүлэхийн тулд:
- Замын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх
- Хос замтай болох
- УБТЗ-ыг цахилгаанжуулах ажлуудыг 2025-2030 оны хооронд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Дэлхийн төмөр замын хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн эдгээр ажлуудыг хэрэгжүүлснээр УБТЗ ачааны урсгалыг нэмэгдүүлж, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх боломжтой гэж үзэж байна.
Мөн тус байгууллага одоогоор 21 төрлийн тарифын бүлэгтэй, 21 төрлийн ачаа тээвэрлэдэг бөгөөд 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хүнсний бараа, нефтийн бүтээгдэхүүнээс бусад бүх тарифыг ашигтай байхаар шинэчилжээ.
Эх сурвалж: УБТЗ.
Сэтгэгдэл байхгүй байна