"Их-7"-ийн Гадаад хэргийн сайд нар Лхагва гаригт /2025.03.12/ Канадын жижиг ресортод цугларч, Орос, Украины дайн, Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь Хятадын байр суурь зэрэг асуудлыг хэлэлцэв. Тэдний албан ёсны хэлэлцээ өнөөдөр Квебекийн Ла Малбайд эхэлж байна. Энэ нь Трамп эргэн ирснээс хойших "Их-7"-ийн анхны бүрэн хэмжээний цугларалт юм.
Саудын Арабт болсон олон цагийн хэлэлцээг "Их-7"-ийн орнууд сайшаалтай хүлээж авсан.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Канадад ирэхээсээ өмнө сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө "Оросууд энэ мэдээг дэлхийн бусад оронтой адил хувьдаа боловсруулж байгаа байх. Тэднээс нааштай хариулт авна гэж найдаж байна. Бөмбөг үнэхээр тэдний талбайд л байна даа" гэжээ.
Өнөөдрийн албан ёсны хэлэлцээний хүрээнд Украин болон Европын ирээдүй, Хятад, Энэтхэг-Номхон далайн бүс нутаг, далайн аюулгүй байдал, Ойрхи Дорнод дахь бүлгийн үүрэг зэрэг сэдвүүд яригдана.
Японы Гадаад хэргийн сайд Такэши Иваяа Токиогоос хөдлөхийнхөө өмнө "Бид эв нэгдэл, хамтын ажиллагааг хангахын тулд чадах бүхнээ хийнэ" гэж мэдэгджээ. Япон бол Ази тивээс оролцогч цорын ганц орон. Иймд Энэтхэг-Номхон далайн аюулгүй хэтийн төлөв Японы хувьд маш чухал юм.
ЭХ СУРВАЛЖ: KYODO NEWS
Сэтгэгдэл байхгүй байна