• Эхлэл
  • Орон нутгийн сурагчдын хичээл ирэх даваа гаригаас эхэлнэ

Орон нутгийн сурагчдын хичээл ирэх даваа гаригаас эхэлнэ

2025/01/18

Боловсролын сайдын 2024 оны долоодугаар сарын 19-ний өдрийн "Хичээлийн жилийн бүтэц шинэчлэн батлах тухай" А/01 дүгээр тушаалаар аймаг, сум, багийн болон нийслэлийн ЕБС-ийн хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталсан. 2024-2025 оны хичээлийн жилд I-II анги 34 долоо хоног, III-IV анги 35 долоо хоног, VI-IX анги 36 долоо хоног, X-XII анги 37 долоо хоног хичээллэнэ гэж тусгасан. Хуваарийн дагуу сурагчид нэгдүгээр сарын эхнээс амарсан юм. Сурагчдын амралт орон нутгийн сурагчдын ирэх долоо хоногт, нийслэлийнх нэгдүгээр сарын 24-нөөс дуусна. Улмаар орон нутгийн сурагчид ирэх даваа гарагаас, нийслэлийн сурагчид нэгдүгээр сарын 27-ноос хичээллэж эхлэх юм. 

Сурагчдын нэгдүгээр улирлын амралтын хуваарийг танилцуулж байна.

I-II анги:

  • Нийслэлд 12-р сарын 23-наас 1-р сарын 24-нийг дуустал
  • Орон нутагт I-II ангийнхан 12-р сарын 23-наас 1-р сарын 17-ныг дуустал 

III-V анги:

  • Нийслэлд 12-р сарын 30-наас 1-р сарын 24-нийг дуустал
  • Орон нутагт 12-р сарын 30-наас 1-р сарын 17-ныг дуустал

VI-IX анги:

  • Нийслэлд 12-р сарын 30-наас 1-р сарын 24-нийг дуустал
  • Орон нутагт 12-р сарын 30-наас 1-р сарын 17-ныг дуустал

X-XII анги:

  • Нийслэлд 1-р сарын 6-наас 1-р сарын 24-нийг дуустал
  • Орон нутагт 1-р сарын 6-наас 1-р сарын 17-ныг дуустал амарна.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин