Нийслэлийн сурагчдын нэгдүгээр улирлын амралтыг арванхоёрдугаар сард, хоёрдугаар улирлын амралтыг дөрөвдүгээр сард, гуравдугаар улирлын амралтыг зургадугаар сард товлосон.
Харин бие даалтыг долоо хоногийг аравдугаар сард товлож, хичээллэх хугацаанд оруулж тооцохоор болсон юм.
Үүгээр нийслэлийн сурагчид ирэх даваа гариг буву аравдугаар сарын 28-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 2 хүртэл бие даалт хийнэ. Энэхүү бие даалтын долоо хоногт багш нарт цалин тооцохгүй гэх мэдээлэл сошиал орчинд тархсан.
Энэ талаар Боловсролын ерөнхий газраас
"Бие даалтын долоо хоногт багш нарын үндсэн цалинг хэвийн тооцно. Түүнчлэн бие даалтын долоо хоногийг сургууль бүр өөрийн онцлогт тохируулан зохион байгуулах тул тухайн сургууль багшийн нөөц, хүрэлцээнээс шалтгаалан илүү цагаар ажиллуулах эсэх шийдвэр гаргана. Харин бие даалтын долоо хоногт багш нарт илүү цагийн мөнгө тооцохгүй" гэх мэдээллийг өглөө.
Тухайн долоо хоногт танхимаар хичээллэхгүй бөгөөд музей, үзвэр, спорт, урлагийн зэрэг чөлөөт арга хэмжээг сургуулиуд өөрсдөө сонгон зохион байгуулна. Бие даалтын долоо хоногт хувийн сургуулиуд мөн адил хамаарах юм байна.
Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр 2023-2024 оны хичээлийн жилд бүх шатны боловсролын байгууллагад нийт 54.2 мянган багш ажиллаж байгаа ба бол сургуулийн өмнөх боловсролын байгууллагын нэг багшид 28 хүүхэд, ерөнхий боловсролын сургуулийн нэг багшид 21 хүүхэд ногдож байгаа аж.
Сэтгэгдэл байхгүй байна