• Эхлэл
  • ГССҮТ “Сэргээн засах спортын танхимт”-ай боллоо

ГССҮТ “Сэргээн засах спортын танхимт”-ай боллоо

2024/10/23

ЭМНЭЛГИЙН АЖИЛТНУУД БОЛОН ХЭВТЭН ЭМЧЛҮҮЛЭГСДЭД ЗОРИУЛСАН “СЭРГЭЭН ЗАСАХ СПОРТЫН ТАНХИМ”-ЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛЛАА

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн салбар эмнэлэгт эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд болон хэвтэн эмчлүүлэгсдэд зориулсан “Сэргээн засах спортын танхим”-ыг шинээр ашиглалтанд орууллаа.

Бүх төрлийн фитнесс хэрэгсэл, спортын төхөөрөмжөөр иж бүрэн тоноглосон тус танхимд  ширээний теннис, иогийн талбай болон амралтын буланг нэмж тохижуулсан байна.

Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн хувьд ажлын байран дээр хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, илүүдэл жин буюу таргалалтгүй байх, эрүүл амьдралын хэв маягийг бий болгох зорилгоор дасгал хөдөлгөөнийг дэмжиж, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж байгаа юм. 

Түүнчлэн тус салбар эмнэлэгт Спортын гэмтлийн төвийг нээн ажиллуулж буй бөгөөд мэс засал эмчилгээ хийлгэсэн тамирчдад эрчимжүүлсэн дасгал хөдөлгөөн, сэргээн засах эмчилгээгээр дамжуулан мэргэжлийн спортын талбайдаа хурдан эргэлт авч гарах нөхцлийг нь бүрдүүлэх үүднээс уг танхимыг нээсэн байна.

 


Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин