• Эхлэл
  • Үл хөдлөх хөрөнгө болон газрын албадан дуудлага худалдаа болно

Үл хөдлөх хөрөнгө болон газрын албадан дуудлага худалдаа болно

2024/10/23

Хөгжлийн банкны зээлийн өр төлбөр барагдуулах ажлын хүрээнд Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт энэ сарын 25-нд албадан дуудлага худалдаа болно.  

Зарим үл хөдлөх хөрөнгө, газар зэргийг борлуулах зорилготой тус албадан дуудлага худалдааг нээлттэй хэлбэрээр, үнэ хаяцуулан зохион байгуулах бөгөөд холбогдох хууль, журмын дагуу зах зээлийн үнээс 70 хувь хямдруулсан үнийн дүнгээс эхлүүлнэ.

Энэ удаагийн албадан дуудлага худалдаанд Налайх дүүргийн Шаварт гэх газарт байрладаг, 25.94 гектар талбай бүхий ашигт малтмалын орд, Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороонд байрладаг 3,780 хавтгай дөрвөлжин км талбайтай үл хөдлөх хөрөнгийг 4,380 ам дөрвөлжин метр талбайтай эзэмших эрхийн газрын хамт, Төв аймгийн Сэргэлэн сумын 4 дүгээр багт байрладаг 50,000 ам дөрвөлжин метр талбайтай эзэмших эрхтэй газар, Налайх дүүргийн 2 дугаар хороонд байрладаг 29,976 ам дөрвөлжин метр талбайтай газар, Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багт байрладаг 3,963 ам дөрвөлжин метр талбай бүхий худалдааны задгай талбайн зориулалттай газрыг 324 ам дөрвөлжин метр талбайтай авто гараашийн зориулалттай барилга, 1,980 ам дөрвөлжин метр талбайтай, үйлдвэр үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн хамт багтжээ. Эдгээр хөрөнгийг сонирхсон иргэд, аж ахуйн нэгж дуудлага худалдаанд оролцох боломжтой. 

Албадан дуудлага худалдаатай холбогдох дэлгэрэнгүй мэдээллийг http://www.niislel.cd.gov.mn, www.facebook.com/niislel.cd.gov.mn цахим хаягаас авна уу.

 


Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин