"Оюу толгойн “Ханган нийлүүлэгчдийн форум” 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр буюу өнөөдөр амжилттай зохион байгуулагдаж байна. Форумд нийт 675 орчим ханган нийлүүлэгч байгууллагууд болон 1200 зочид оролцоx ба олонх нь үндэсний ханган нийлүүлэгчид байна. Тус чуулганы зорилго нь Оюу толгой уурхайн ашиглалтын хугацаанд шаардагдах бараа, үйлчилгээг тасралтгүй нийлүүлэх дотоодын ханган нийлүүлтийн сүлжээг өргөжүүлж, ирээдүйн боломжийг танилцуулан, бэхжүүлэхэд чиглэж байгаа юм. Ингэснээр уул уурхайн эдийн засгийн нөлөө буюу үржүүлэгч коэфицентийг дотоодын зах зээлийн хүчин чадлыг өсгөн нэмэгдүүлэхэд чиглүүлж, шууд бус эдийн засгийн өсөлтөнд эерэгээр хувь нэмэр оруулах боломжтой юм.
2016 онд Оюу толгой компани дотоодоос 371.5 сая ам.долларын бүтээгдэхүүн, үйлчилгээ, үүний дотор 279 сая ам.долларын бүтээгдэхүүн, үйлчилгээг үндэсний компаниудаас худалдан авсан бөгөөд гэрээлэгч компаниудаар дамжуулан 6,244 ажлын байрыг шууд бий болгож ханган нийлүүлэгч компаниудаар дамжуулан 35,000 ажлын байрыг шууд бус байдлаар дэмжин ажилласан. Үүнээс, зөвхөн Өмнөговь аймагт зарцуулсан худалдан авалтын хэмжээ 69 сая ам.долларт хүрлээ.Цаашид, Оюу толгой компани энэхүү худалдан авалтын зарцуулалтыг улам илүү нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл үйлчилгээнд зориулах үүднээс Ханган нийлүүлэлтийн чуулганыг хоёр дахь удаагаа зохион байгуулж байна. Оюу толгойн Ханган нийлүүлтийн хоёр дахь чуулганы хувьд импортын худалдан авалтыг дотоодын үйлдвэрлэгч эсвэл нэмүү өртөг шингэсэн үйлчилгээний бүтэцтэй ханган нийлүүлэлтийн сүлжээг байгуулах бололцоог нэмэгдүүлэх, түүнд тэмүүлэх сэдлийг олгож байгаагаараа онцлогтой.
Эх сурвалж:ot.mn
Англи эхийг энд дарж уншина уу
For English version please visit here
Сэтгэгдэл байхгүй байна